Шавжинд хазуулсны дараа эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай

Аяллын хамгийн идэвхитэй үе яг одоо тохиож байна. Хэрвээ таныг хөдөө хээр аялж явахад ялаа шавж хазаад, загатнахаас гадна дараах шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүйгээр эмчид хандаж, яаралтай тусламж аваарай.

1. Шавжинд хазуулсны дараа амьсгаа түргэсэж, амьсгалахад хэцүү болвол

Энэ нь хэд хэдэн харшлын шинж тэмдэг байж болзошгүй бөгөөд цаг алдвал хоолой боох, амьсгаа боогдож, амь насанд аюул учирч мэднэ. Ялангуяа зөгийнд хазуулсны дараа тохиолдож болно. Амьсгаа боогдож удаан байснаар анафилаксийн шок болж таталт өгөх магадлалтай.

2. Дотор муухайрч, шөрмөс татах

Бөөлжих, огиулах, дотор муухайрч бие өвдөх нь шавжнаас үүсэх халдварт өвчин авсны шинж байж болзошгүй. Хэдийгээр Монголд ховор байж болох ч гадны улсад элбэг тохиолдох тул болгоомжтой байхыг зөвлөе.

3. Хавагнах

Хазуулсан газар шууд хавдах, хөл гар, уруул, нүүр хавагнах зэрэг нь шавжны харшлийн шинж тэмдэг. Ялангуяа зөгийнд хатгуулсны дараа хэт их хавагнах, ярих, хөдлөхөд хүндрэлтэй болж эхэлвэл цаг алдалгүй эмнэлэгийн тусламж авах хэрэгтэй.

4. Толгой эргэж, маналзах

5. Тойроод цус хурсан байх

Шавжинд хазуулсны дараа тойроод улаан болж, цус хурсан мэт болвол эмчид хандаж зохих антибиотикийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

6. Зүрхний хэм түргэсэх

7. Харшлын шинж тэмдэг илрэх

8. Халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.