Алтаар бүрхэгдсэн анхны зочид буудал нээгдлээ

Шүршүүрийн толгойноос авахуулаад дээврийн усан сангийн шал нь хүртэл алтаар хийгдсэн зочид буудал Вьетнам улсын нийслэл Ханой хотод “Dolce Hanoi Golden Lake Hotel” нэртэйгээр байгуулагджээ. 5 одтой энэхүү буудал нь 11 жилийн туршид төлөвлөгдөн нийт 200 сая долларын төсөвтэйгээр баригдсан бөгөөд дэлхийн хамгийн анхны бүрэн алтаар бүрхэгдсэн зочид буудал блж байгаа аж.

Хамгийн гайхалтай нь энэхүү зочид буудлын нэг хоногийн үнэ 250 доллараас эхлэх бөгөөд харьцангуй хямд ханштай байгаа нь жуулчдад олгож буй “алтан” боломж гэлтэй.

25 давхар, 400 өрөөтэй Долче зочид буудлын гаднах үзэмж нь ч алтан фасадтай.

Алтан хаалга, алтан бариул, алтан тааз, алтан цахилгаан шат…

Инстаграм хэрэглэгчдийн анхаарлыг татах шинэ газар…

Ариун цэврийн өрөөн дахь ванн, алтан суултуур

Үүгээр ч зогсохгүй бүхий л зоог алтан орцтой.

Цар тахлын энэ хэцүү үе хурдан өнгөрч, алтан зочид буудал руу тив алгасалгүйгээр зорчоорой хэмээн ерөөе.