Гэр оронд аз, мөнгө дуудах тольны байрлалууд

Фэнг Шуй нь гэр орон, ажлын байран дахь энергийн зөв урсгалыг тавилга болон орон зайн баримжаагаар зохицуулж байдаг. Эдгээрийн дотор толь хамгийн чухал байрыг эзэлдэг. Толийг буруу газар тавьбал азгүйтэл, үхэл хагацал, гадны муу энерги гэрт орж ирэх аюултай гэгддэг бөгөөд харин зөв газраа тавьж чадвал гэрийн энерги сайжирч, аз дуудаж, эд хөрөнгө арвижна гэж үздэг.

1. Коридорт байрлах толь

Үүдээр орж ирэнгүүт байрладаг толь нь гэрлийн тусгалыг өрөөнүүд рүү нэвтрүүлж байдаг. Мөн гарахдаа өөрийгөө үргэлж хардаг учраас сайн гэж үздэг байна. Гэхдээ яг гарах хаалганы чанх өөдөөс ямар ч толь байрлуулж болохгүй.

2. Шатны өөдөөс харсан толь

Хувийн байшин болон 2 давхар орон сууцнуудад байдаг шатны өөдөөс эсвэл хажууд нь байрлах толь нь мөн л муу энергийг хөөн зайлуулдаг гэж үздэг.

3. Өөд өөдөөсөө харсан толь

Ингэж байрласан тольнууд орон зайн зохистой харьцааг үүсгэхээс гадна гэрлийн тусгалыг нэмэгдүүлж өрөө тасалгааг цэлгэр уужим харагдуулдаг. Ингэхдээ бүх тольнууд гоёмсог хүрээтэй байх нь тохиромжтой. Энэхүү байрлалын бэлгэдэл нь гэрт буй сайн энерги тольны хязгааргүй тусгал мэт үржигдэнэ гэж үздэг байна.

4. Том/зочны өрөөн дахь толь

Том өрөөнд гоёмсог хээ угалз бүхий эмжээр хүрээтэй, эсвэл жижиг жижиг тусдаа яг л уран зураг өлгөсөн мэт харагдах хараа булаам толь байвал илүү сайн бөгөөд нүүр царайгаа харахаас илүүтэй өрөөнд өнгө, гэрэл нэмэх зориулалттай байвал тохиромжтой байдаг.

5. Ил галын дээрх толь

Фэнг шуйд заасан хамгийн тохиромжтой бөгөөд уламжлалт байрлал нь ил гал болон камен зуухны дээр байрлах толь юм. Энэ нь гал махбодийг идэвхжүүлж орон гэрт халуун дулаан энергийг авчирдаг.

6. Хооллодог өрөөн дахь толь

Зарим хүмүүс гал тогоондоо хооллодог бол зарим нь зочны өрөө, зарим нь энэ хоёр өрөөний голд хоолны ширээгээ байрлуулж гэр бүлээрээ хооллож сурсан байдаг. Тэгвэл яг хоолны ширээ байрлах энэ хэсэгтээ толь байрлуулснаар гэр бүлийн харилцаа халуун дулаан болж мөн эд хөрөнгө дуудна гэж билэгддэг.

7. Угаалгын өрөөн дахь толь

Ариун цэврийн өрөөнд толь байх нь зайлшгүй хэрэгцээт зүйл гэж хэлж болно. Угаалгын өрөөнд том толь байх тусмаа усны энергийг сайн тархааж муу муухай, бохир урсгалыг цэвэрлэж өгдөг.

8. Орны дээр толь байрлуулж болохгүй!

Аюулгүй байдлаа бодсон ч тэр, орны дээр хүнд жаазтай зураг, зузаан хүрээтэй толь зэргийг тавих шаардлагагүй. Толь нь өөрөө асар их энерги эргэлдүүлж байдаг эд зүйл учраас шөнийн цагаар таныг тайван унтаж амрахад саад болох учиргүй гэж үздэг.

9. Мөн орны тусгалыг аль ч талаас нь харуулсан толь байж болохгүй!

10. Гал тогоон дахь толь

Хэрвээ жижиг хэмжээтэй, гоёлын зориулалттай л биш бол гал тогоонд толь хэрэггүй. Толь нь ихэнхдээ усны энергийг дамжуулан тарааж байдаг зүйл бөгөөд, эсрэгээрээ гал тогоо бол гал махбодь зонхилсон өрөө байдаг. Тиймээс энэ 2 зүйлийн энерги зөрчилдөнө гэсэн үг.

11. Гэрийн оффис өрөөн дахь толь

Гэрт байхад хамгийн тохиромжгүй тольны байрлал бол гэрт байх ажлын өрөө болон хүүхдийн хичээл хийдэг өрөө юм. Ажил дээрээ ч гэсэн яг үүдний хэсэг рүү чанх өөдөөс харсан толь байрлуулах хэрэггүйг санаарай.

12. Толь тогтоох хамгийн сайн байрлалууд

  • Хамгийн сайн бөгөөд тохиромжтой байрлалууд: Хойд, Зүүн, Зүүн урд
  • Хамгийн муу буюу тохиромжгүй байрлалууд: Урд зүг, Баруун, Баруун хойд
  • Дундаж буюу энергийн солилцоо хэвийн байрлалууд: Зүүн хойд, Баруун хойд, Төв хэсэг