Амархан улайдаг хүмүүс өгөөмөр, итгэл даахуйц байдаг

Амархан улайдаг хүмүүсийг хүн бүр л ичимхий, дотогшоо гэхчлэн бага зэрэг сөрөг талаар нь ойлгодог. Гэвч харин ч эсрэгээрээ эерэг ойлголтыг төрүүлдэг байна шүү. Амархан улайдаг хүмүүс нь худал хэлж чаддаггүй, гэнэн цайлган байх бөгөөд итгэл даахуйц хүмүүс болохыг шинжлэх ухаанаар баталсан байдаг. Өнөөдөр та бүхэндээ улайх нь сул доройн шинж биш гэдгийг батлахаар зарим баримтуудыг хүргэж байна.

Зөвхөн хүмүүс л улайдаг

Дэлхий хэмээх гараг дээр амьдарч буй амьд биетээс ганц улайдаг нь хүн гэдгийг Дарвины онолоос харж болно. Зөвхөн хүмүүс л өөрсдийн сэтгэл хөдлөлөө ийн царайны хувирал хийгээд өнгөө өөрчилж, харуулж чаддаг байна.

Илүү сэтгэл татам болгодог

Улайж, ичингүйрэх нь таныг эсрэг хүйсийн хүндээ илүү сэтгэл татам, өхөөрдөм харагдуулна. Энэ нь тухайн хүний сэтгэл хөдөлж байгааг илэрхийлж байгаа нэгэн хэлбэр учир, үүнийг нь мэдсэн залуу, бүсгүйд дохио ирж, хайрын гал дүрэлзэн асдаг байна. Ялангуяа эмэгтэй хүмүүс эсрэг хүйсийн хүндээ илүү дулаахан харагдаж, хайр татам мэдрэмж төрүүлэхийн тулд хацран дээрээ ягаан өнгийн өнгөлөгч хөнгөн тавьдаг.

Илүү итгэл даахуйц, өгөөмөр хүмүүс байдаг

Нэгэн судалгаагаар, амархан улайдаг хүмүүс итгэл даахуйц, мөн өгөөмөр байдаг болох нь тогтоогджээ. Тэд бусдаас аливааг нууж чадахгүй, үүнийгээ нүүрний хувиралаар гаргадаг бөгөөд сэтгэл дотор болж байгаа зүйл нь ил байх учир тэдэнд нууц гэж үгүй.

Яагаад ичихээр улайдаг вэ?

Ичих үед зүрхний цохилт хурдасч, цусны урсгал түргэсэх бөгөөд ингэснээр хацар улайж эхэлдэг. Мөн амьсгал түргэсч, хөлөрнө. Ичиж сандрах үед адреналин даавар ялгарах ба үүнийг бид өөрсдөө хянах боломжгүй болгодог.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!