Төмсийг чанаж, шарж идэхээ больсон. Хамгийн амттай төмстэй хоол бэлтгэх жор

Айл бүрийн хөргөгчинд байдаг хүнсний ногоо гэвэл төмс. Хамгийн түгээмэл энэхүү ногоог хүмүүс ихэвчлэн хоолонд хийж чанаж, хуурч цаашлаад шарж иддэг. Тэгвэл одоо арай өөр нэг аргаар бэлтгээд үзвэл ямар бэ? Өнөөдөр та бүхэндээ төмсийг оролцуулан хамгийн амттай өглөө, өдөр, оройн хоол бэлтгэх жор танилцуулж байна.

Орц:

  • Төмс – 1 ширхэг (том хэмжээтэй)
  • Өндөг – 3 ширхэг
  • Бяслаг – 100 гр
  • Гахайн утсан мах – 100 гр
  • Давс, перец
  • Ногоон сонгино

Хийх арга:

Төмсөө хальсалж бэлтгээд, маш нимгэн, дугуй хэлбэртэй хэрчинэ. Нимгэн хэрчихэд хэцүү байвал төмс арилгагч ашиглаж болно. Ямартай ч бидэнд нимгэн хэрчсэн төмс хэрэг болох юм.

Хайруулын тавгаа тосолж бэлтгээд, үүн дээрээ хэрчсэн төмсөө өрж тавьна. Дээр нь нэг халбага масло асгаад, 5 минут орчим зөөлөн гал дээр шарна. Өндгөө хагалж бэлтгээд, дээр нь давс перец хийгээд сайтар хутгаарай.

Өндгөө төмсөн дээрээ асгаж, жигдхэн тараагаарай. Одоо гахайн утсан махаа мөн адил нимгэн хэрчээд, өндгөн дээрээ тавьна. Ингээд хамгийн сүүлд үрсэн бяслагаа цацаж өгөөрэй. Хайруулын тавган дээрээ тагийг нь тавиад, ахин 5 минут байлгах хэрэгтэй.

Бэлэн болсон хоолоо гаргаж, жижиглэн хэрчсэн ногоон сонгино цацаж амт болоод өнгө үзэмж оруулна. Та сайхан хооллоорой.