Хүмүүсийн 80 хувь нь үсээ угаахдаа эдгээр алдааг гаргаж, үс уналт, хугаралттай нүүр тулдаг

Хүмүүс сайхан байлгахыг хүсдэг ч, хангалттай арчилгааг үсэндээ өгдөггүй. Таны өдөр тутмын буруу арчилгаа, үсээ буруу угааж байгаагаас болж, үс тань унаж, хуурайшиж, хугарч байдгийг мэдэх үү? Өнөөдөр та бүхэндээ эрүүл, намирсан, торгомсог үсний нууц үнэтэй бүтээгдэхүүнд биш, зөвхөн зөв арчилгаанд байдаг тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа таны үс арчилгаандаа гаргадаг алдаануудтай танилцацгаая.

Хэт ойр ойрхон үсээ их хэмжээний шампунь ашиглаж угаах

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үсээ угаах бүрт шампунь хэрэглэх нь үсийг хуурайшиж, гэмтэх нэгээхэн шалтгаан болдог байна. Шампунь ашиглаж үсээ угаах үед энэ нь хуйхан дахь тосыг арилгаж цэвэрлэдэг. Харин ийн өдөр бүр үсээ угаах нь хуйхыг хэт хуурайшуулж, үсийг гэмтээж эхэлдэг аж. Иймд өдөр бүр их хэмжээний шампунь ашиглаж үсээ угаахаас татгалзаж байгаарай.

Шампунь хэрэглэсний дараа ангижруулагч хэрэглэдэг

Хүмүүс эхлээд үсээ угааж, дараа нь ангижруулагч хэрэглэдэг. Гэхдээ эсрэгээр нь буюу эхлээд үсэндээ ангижруулагч түрхээд, дараа нь шампунь ашиглах нь зарим төрлийн үсэнд маш сайн тохирч, гялалзсан, өнгөлөг болгодог. Энэ арга нь чийг шаардагддаг нарийн ширхэгтэй үстэй хүмүүст хамгийн сайн тохирдог байна. Иймд та ч бас туршаад үзээрэй.

Үснийхээ үзүүрт шампунь түрхдэг

Хэрэв та үснийхээ үзүүр хэсэгт ихэнх шампуниа түрхчихдэг бол, үзүүрээ гэмтээж, салаа үүсгэнэ. Хуйх хэсэг илүү их тослогтсон байдаг тул та үзүүрээс илүүтэй хуйхандаа шампуниа түрхэж, үсээ угааж байх хэрэгтэй. Үсний үзүүр хэсэг ихэвчлэн хуурайшсан байдаг тул аль болох бага шампунь ашиглаж, чийгшүүлэх маск, тос түрхэж байгаарай.

Хуйхаа хумсаараа маажиж угаадаг

Хуйхаа хүчтэй маажиж угаах нь хуйхыг гэмтээж, төрөл бүрийн асуудал үүсгэнэ. Нойтон үедээ үс нь илүү эмзэг бөгөөд хүчтэй үрэх нь үсийг хэврэг болгож, ихээр унах гол шалтгаан болдог аж. Үсээ угаахдаа хурууны өндгөөр зөөлөн массажлаж үсээ угаах хэрэгтэй.

Хэт халуун усаар үсээ угаадаг

Үсээ угаах усны хамгийн тохиромжтой температур бол бүлээн ус юм. Үсийг халуун усаар угаах нь хуйхыг гэмтээж, үсний үндсийг нь сулруулна. Үсээ бүлээн усаар угааж, шампунь тосыг арилгахдаа хүйтэн усаар зайлж байгаарай.

Хуйхандаа хэт их тэжээлийн тос түрхдэг

Хуйханд тэжээлийн тос түрхэх нь таны үсний үндсийг илүү тослог болгоно. Тосыг ийн хуйхандаа түрхэснээр үсний уутанцар бөглөрч, үс ургах явц удааширч, тосны үйлдвэрлэл нэмэгдэнэ. Үсний тосыг түрхэх хамгийн тохиромжтой хэсэг бол хуйхнаас 2-3 см зайд үснээс үзүүр хүртэл түрхэх юм.