Яагаад орой унтахдаа өрөөний хаалгаа онгорхой орхиж болохгүй вэ?

Эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн унтаж байгаа эсэх, ямар нэгэн зүйл болсон үгүйг мэдэхийн тулд хаалгыг нь онгорхой орхидог. Мөн агаар сайн оруулж, тухтай амрахын тулд хаалгаа онгорхой орхиж амардаг хүмүүс ч бий. Гэхдээ ямар ч шалтгаантай байлаа гэсэн унтлагын өрөөний хаалгыг онгорхой орхих нь буруу үйлдэл аж. Чухам яагаад гэдгийг доорх мэдээллээс мэдэж аваарай.

Гал гарвал аюул бага учирна

Та унтлагын өрөөний хаалгаа онгорхой орхиж унтсан үед гэрт тань гал гарвал, галын тархалт тань руу маш эрчимтэй ирнэ. Харин хаалгаа хаасан тохиолдолд, танд ядаж л амиа аврах багагүй хугацаа оногдож, гал хаалганы цаана хэсэг хүлээнэ. Мөн хаалттай хаалгаар галын утаа тийм ч амархан орж ирэн, таныг угаартуулахгүй. Мэдээж хаалгаа онгорхой унтвал бүх зүйл эсгэрээрээ явагдаж, та унтаж байхдаа угаартаж, амь насаа алдах аюултай юм.

Дуу чимээнээс тусгаарлагдаж, сайн унтана

Сайн унтаж амрах бол бидний эрүүл амьдралын хамгийн том үндэс суурь. Иймд шөнө байн байн сэрвэлзэхгүй, тухтай унтахын тулд хаалгаа хааж байгаарай. Энэ нь таныг төрөл бүрийн чанга, аяархан чимээнээс тусгаарлаж, хамгийн сайхан амралтыг санал болгох болно.

Хулгайч гэрт орж ирвэл шуурхай арга хэмжээ авахад тусална

Манай улс харьцангуй тайван ч гэлээ, хэнд ч юу ч тохиолдож болно. Иймд үргэлж хараа хяналттай байхад буруудах зүйлгүй. Энэ нь унтлагын өрөөний хаалгаа хааж унтаж байхаас эхэлнэ. Шөнийн цагаар танайд хулгайч орж ирсэн бол, та үүнийг хаалга онгойлгох чимээнээр мэдэж, илүү хурдан арга хэмжээ авч чадна. Харин хаалга онгорхой байвал, тэд чимээгүйхэн бүхнийг аваад л яваад өгөх болно шүү дээ. Мөн хаалга хаалттай байхад хулгайч нар ирж, та үүнийг мэдсэн бол түргэхэн цагдаад мэдэгдэж, цагдаа нарыг ирэх хүртэл өрөөний хаалгаа түгжээд аюулгүй сууж байж болно.

Фэн Шуйд зааснаар хаалттай хаалганы цаана эерэг энерги хуримтлагдаж байдаг

Фэн Шуйд зааснаар унтлагын өрөөний хаалгаа онгорхой унтсанаар, айл гэрийн бүх эерэг энерги, аз хийморь бүгд хаалгаар гараад явдаг гэнэ. Иймд тэр сайхан энергиэ хадгалж, гэрээ халуун дулаан уур амьсгалаар дүүргэхийн тулд унтахдаа өрөөний хаалгаа хааж байх хэрэгтэй аж. Ингэснээр та илүү тайван амгаланг мэдэрч, аюулгүй тухтай унтаж амарч чадна.