Гэрийн үзэмжтэй, тохилог байдлыг алдагдуулах тавилга болон эд хэрэгслүүд

Хүн бүр орон гэрээ тав тухтай байлгахыг хичээдэг биз дээ. Харин хэрхэн тохижуулахаа мэдэхгүйгээр хүмүүс багагүй алдаа гаргаж, хоцрогдсон хэв маягтай болгох нь бий. Энэ нь гэрт ирсэн зочдод гэрийн эзэгтэйг мэдрэмж муутай нэгэн гэх сэтгэгдэл төрүүлнэ. Иймд бид орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхаж, гэрээ ч тав тухтай, үзэмжтэй болгохын тулд татгалзах ёстой хэд хэдэн тавилга, эд хэрэгсэл байх аж. Тэдгээр нь чухам юу болохыг хамтдаа олж мэдэцгээе.

Нүсэр чийдэнгийн бүрхүүл

Хүмүүс нүсэр, хэтэрхий тансаг, гоёл ихтэй зүйлсээс татгалзах болсон. Харин ч эсрэгээрээ үнэ боломжийн, хэмжээ жижгэвтэр төдийгүй энгийн үзэмжтэй гэрлийн бүрхүүлийг сонгох хэрэгтэй. Энэ нь гэрийг илүү цэвэрхэн бас орчин үеийн харагдуулах юм.

Хиймэл цэцэг

Хиймэл цэцэг ширээн дээрээ тавьж, гэрээ чимэглэдэг цаг үе хэдийн ард хоцорсон. Хэрэв та үнэхээр гэрийнхээ аль нэг хэсгийг цэцгээр чимэхийг хүсч байгаа бол амьд цэцэгс тарьж ургуулаарай. Ийм төрлийн хиймэл цэцэг нь кафе, ресторанд байрлуулахад илүү тохиромжтой.

Толины наалт

Ёстой л 90-ээд онд хүмүүс гэрээ чимэглэх гэж төрөл бүрийн зүйлс хэрэглэдэг байсны нэг нь энэхүү толины наалт юм. Мэдээж өнөө цагт ийм наалт хэрэглэвэл зарим хүмүүс гайхаж, зарим нь бараг гуйж байна, шууд хуулаач гэх байх.

Угаалтуурын дээр байрлуулсан аяга таваг хатаагч тавиур

Гал тогооны угаалтуурын дээр аяга таваг хатаагч тавиур тавих нь гал тогоо орчмыг маш замбараагүй дээрээс нь бохир харагдуулах талтай байдаг. Сүүлийн үед аяга хатаагч олон төрлийн тавиурууд янз бүрээр гарсан учир та хуучинсаг харагдах ийм төрлийн тавиураа солиорой.

Тороор бүтээсэн дэрнүүд

Өнөө цагт дэрнүүдээ давхарлаж тавиад, тороор бүтээдэг айл байхгүй гэж найдаж байна. Үнэхээр байдаг бол яг одооноос энэхүү хуучинсаг арга барилаасаа салаарай. Үүнийг эвтэйхнээр шийдэж, цэмцгэрээр харагдуулах олон арга байгаа шүү дээ.

Зурагтын тавиуртай залгаа стенк

Нэгэн үе айл бүрт л ийм тавиур байдаг байсан. Гэхдээ энэ нь интерьер дизайнаас хасагдаж, хоцрогдоод бараг 20 жил болж байна. Хэрэв зарим айлд өнөөг хүртэл энэ тавиур, стенк байдаг бол яагаад өдийг хүртэл амьдарч байгаа сууцандаа өөрчлөлт хийж, шинийг эрэлхийлэхгүй байгаа шалтгааныг асуумаар байна. Гэрийнхээ интерьер дизайныг өөрчилж, илүү тухтай болгож, таатай мэдрэмж аваарай.

Гэрэлтэй толь

Саяхныг хүртэл бүсгүйчүүд нүүр будгийн ширээний толио ийм болгож байсан. Энэхүү трэндийн үргэлжлэх хугацаа нь богино байсан ч, хамрах хүрээ нь өргөн байсан билээ. Харин одоо бол илүү энгийн, цулгуй толинууд буцаад эмэгтэйчүүдийн ширээний хойморт залрах болоод байна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!