21-р зууны гүнж хэмээн нэрлэгдэх болсон Саудын Арабын гүнж Динагийн загварлаг төрхүүд

Дина Абдулазиз Аль-Сауд бол Саудын Арабын гүнж юм. Тэрээр тус улсын жирийн эмэгтэйчүүдээс ялгаатай нь хижаб, бурка өмсдөггүй. Гүнж өөрийн нэрийн дэгжин хувцас гаргадаг бөгөөд түүний богино үс, загварлаг даашинз, төгс бие галбир нь олны анхаарлыг ихэд татдаг. Тиймдээ ч 21-р зууны гүнж гэх цолыг ч хүртээд байгаа юм. Ихэнх улсын гүнж нар классик байдлыг эрхэмлэж, тансаг хослол, урт даашинзаар гоёдог бол Динагийн тухайд өөр аж.

Ингээд хамтдаа загварлаг гүнжийн гялалзсан хувцаслалтуудыг сонирхоцгооё.

Дорнын гоо үзэсгэлэн, барууны уламжлалыг тэр төгс хослуулж, дүр төрхөө тодотгодог.

Тэрээр өөрийн “D’NA” гэх дэлгүүрийг ажилуулж, өөрийн мэдрэмжээр хувцас загвараа бүтээдэг

Мөн муслим шашнаас хэт гажихгүй байх тал дээр анхаарч ажилладаг болохоо онцолжээ.

Мөн тэрээр жил бүр загварын шоу зохион байгуулж, алдартай найз нөхдөө урьж, сурталчилгаа хийдэг байна.

Гүнж Нью Йорк хотод хэсэг хугацаанд амьдарч байсан бөгөөд энэ нь түүний хувцаслалтын стильд чухал нөлөө үзүүлсэн хэмээдэг.

Тэр ямар ч хувцас өмссөн гайхалтай амилуулж чаддаг гэдгээрээ алдартай. Гэсэн ч гүнж хувцсыг зүгээр нэг өмсөх биш, өмссөн хувцсандаа тохируулж, үс засалт нүүр будалтаа өөрчилдөг аж.

Дина Саудын Арабын ханхүү Абдулазиз бин Насер бин Абдулазиз Аль Саудтай гэрлэсэн бөгөөд тэд гурван хүүхэдтэй: нэг охин, хоёр ихэр хүү.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!