Дотуур хувцасгүй унтах нь биед маш сайн нөлөө үзүүлдэг

Бидний унтаж зуршсанаар бол дотуур хувцасгүй, дотоожгүй унтах нь байж болшгүй зүйл мэт. Гэвч санаанд оромгүй олон талын ашигтай байдаг нь судалгаагаар батлагджээ.

1. Агаар сайн нэвтэрдэг

Цэвэр даавуун биш, синтетек болон нийлэг материалтай дотоож нь агаарын урсгалыг саатуулж, бэлэг эрхтнийг хуурайшуулдаг. Тиймээс сарын тэмдэг ирээгүй үед болон зориулалтын лаа хийснээс бусад үед дотоожгүй унтаж хэвшээрэй.

2. Нян үржихээс сэргийлнэ

Ялангуяа эмэгтэйчүүдийн нарийн дотоож нь бүдүүн гэдэсний нянг үтрээнд зөөвөрлөх эрсдэлтэй байдаг учраас болж өгвөл ийм төрлийн дотоожгүйгээр унтах нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сайн.

3. Мөөгөнцөр тусах магадлал буурна

Дотуур хувцсанд наалдсан наалдац, шингэн нь шөнийн туршид агаар үзэлгүйгээр бэлэг эрхтэнд нэвтэрч, яваандаа мөөгөнцөр үүсэх нөхцөл бүрддэг. Тиймээс мөөгөнцөрөөс сэргийлэхийн тулд дотоожгүй унтаж үзээрэй.

4. Бэлгийн дур хүсэл сайжирна

Дотоожгүй унтах нь сэрлийн цэгүүдийг өдөөж, доод хэсгийн цусны эргэлтийг сайжруулах замаар бэлгийн дур хүслийг сайжруулдаг байна. Тиймээс хувийн харилцаагаа хадгалан авч үлдэхийн тулд энэхүү зуршлыг туршиж үзээрэй.

5. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ

Зарим хүмүүс дотуур хувцасгүйгээр шууд гадуур хувцсаа өмсөх нь бий. Ийм хүмүүс бие барьсан зүйл байхгүй учраас илүү өөртөө итгэлтэй, санаа зовох зүйлгүй байж чаддаг байна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!