Насанд хүрэгчдийн кино жүжигчинтэй хийсэн сонирхолтой ярилцлага

Насанд хүрэгчдийн кино урлаг нь өнөөгийн нийгмийн голлох энтертайнмент салбар болжээ. Порно сайтууд Нетфликс, Амазон, Твиттер зэрэг сайтуудаас олон хандалт авдаг гэдгийг та ер нь мэдэх үү? Зөвхөн АНУ-д л гэхэд 40 сая хүн порно үзэж, дэлхий даяарх нийт интернэт таталтын 35 хувь нь порно контент байдаг бөгөөд порно сайтууд жилд 11,5 тэрбум долларын орлого олдог байна.

Энэ удаад та бүхэнд насанд хүрэгчдийн киноны жүжигчин Кики Видистэй хийсэн ярилцлагыг хүргэе.

– Порно кинон дээр гардаг секс бодит амьдралаас хол зөрүүтэй байдаг уу?

Нэг үгээр хэлбэл тийм. Камерны байрлал, гэрлийн тусгал, студийн онцлог зэргээс хамааран жүжигчдийн биеийн бүтэц энгийн хүнийхээс илүү том, өөр харагдах нь бий. Үүнийг үзэж байгаа хүмүүс өөрсөдтэйгээ харьцуулан голж хэрхэвч болохгүй.

– Өөр ялгаа байдаг уу?

Хэрвээ та анзаарсан бол ихэнхдээ эрчүүд нь эмэгтэйчүүдээ өргөсөн, нуруунаас нь түшсэн байрлалтай байдаг. Ингэснээр илүү дур булаам харагдах тал бий л дээ. Гэхдээ яг энэ үед эмэгтэйчүүд бид юу боддог гээч? “Давхар эрүүтэй харагдаж байгаа болов уу?”, “Гэдэс хуниралдаад байгаа юм шиг байна. Найруулагч загнах байх даа” гэх мэтийн л зүйл бодож байдаг. Ер нь бол найруулагч нар хоёрхон зүйлд л санаа зовдог. Хамгийн гол хэсэг буюу эр эм бэлэг эрхтнүүдийг дуранд маш тод харуулах, эмэгтэйчүүдийн хөхийг далдлахгүй байх.

– Зураг авалтын үеэр өөр боддог зүйлсээсээ хуваалцаач?

Хөлийн хуруу маань камер луу эгц чиглэвэл сайн. Ингэвэл миний хөл илүү урт харагдана (инээв). Дээрээс нь миний чих элфийнх шиг хачин хэлбэртэй болохоор үсээрээ чихээ халхлаад бүр сурчихсан юм. Бараг л 30 секунд тутамд үсээ шалгадаг зуршилтэй болчихсон. Үүнээс гадна жүжигчин охидын хамгийн сайн хийх ёстой зүйл бол дуу хоолойндоо анхаарах. Тэд ямар ч хүний сэрэл мэдрэмжийг өдөөж байхуйц дуу гаргах ёстой.

– Та нарт хамтран тоглогчоо сонгох эрх байдаг уу, эсвэл цаанаас нь сонгоод өгчихдөг үү?

Энэ тал дээр охид илүү давуу эрхтэй л дээ. Хэрвээ хуваарилагдсан хамтрагчийн ганц л зүйл сэтгэлд хүрэхгүй, таалагдахгүй байвал шууд таалагдах хүнээр нь сольж, зураг авалтыг үргэлжлүүлдэг. Анх гэрээ хийсэн агентлагтайгаа тохиролцохдоо л “энэнтэй л биш шүү” гэсэн нэрсийн жагсаалт үүсгэчихсэн байдаг (инээв).

– Тэгвэл таны хувьд тэрхүү жагсаалтанд ямар хүн багтах вэ?

Би одоогоор хүүхэд төрүүлээгүй л дээ. Тиймээс хэтэрхий том, урт эрхтэнтэй хүнээс зайлсхийдэг. Нэг удаа тийм хүнтэй зураг авалтанд орж таарахад 30 секунд болоод л зогсоосон. Яг л бүтэн том алим миний дотор чихэж байгаа юм шиг санагдсан учраас миний хийх зүйл биш байна лээ. Бас эрхтэндээ персингтэй залуус таалагддаггүй. Энэ чинь надруу орох зүйл шүү дээ. Би амьд, дулаан бие махбод мэдрэх ёстой болохоос төмөр метал лав биш.

– Та зураг авалтын өмнө өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?

Порно киноны зураг авалт бол сэдэв нь л жаахан өөр болохоос яг л кино зураг авалт гэсэн үг шүү дээ. Зураг авалтаас өмнө тухайн компаниас надруу хэнтэй хамтрагч болох (хэрвээ хамтрагч маань надад таалагдахгүй тохиолдолд өөр хоёр жүжигчний сонголт бас бий), хэдэн цагт хаана нүүр будалтанд бэлэн байх ёстой, зураг авалтанд ямар хувцастай тоглох, сэдэв нь ямар байх, ямар дүр бүтээж ямархуу жүжиглэлт гаргах ёстой гэх мэт бүх нарийн зүйлсийг бичсэн и-мэйл надруу илгээдэг.

Тухайн хэсгийн сэдэв ямар ч байж болно: секс боол болж, хүлүүлж, нүүрэн дээрээ үрийн шингэн цацуулж ч магадгүй. Тиймээс зохиолоо аль болох эрт уншаад зөвшөөрөх эсэх хариугаа хэлэх ёстой байдаг.

– Зохиолын сэдвээс асуух зүйл гарвал яах вэ?

Хэрвээ тухайн зохиолд миний өмнө нь хийж үзээгүй зүйл байвал л асууж, өөрчлүүлэх эрхтэй. Би нэг удаа ташуур ашиглагдах хэсэгт тоглохоор болсон юм. Мэдээж өмнө нь ийм зүйл хийж үзээгүй байлаа. Найруулагчаасаа асуутал тэд намайг урьдчилан ирж бэлдэж үзэх үү гэж асуусан. Миний дүр бол католик сургуулийн сурагч охин. Тэгээд тэд надаас “Хүлүүлвэл чамд зүгээр санагдах уу, үснээсээ зулгаалгавал өвдөх үү, алгадуулвал тэсэх үү?” гэж асуусан. Бүгдэд нь зөвшөөрсөн хариу өгөхөд “Окей, энэ хэсэгт чи тоглож чадах юм байна” гэсэн дээ.

– Алгадуулах гэснээс, зураг авалтын дундуур жүжиглэлт биш жинхэнээсээ хүч хэрэглэх, хүчирхийлэх явдал гардаг уу?

Алгадах үзэгдлийн тухайд бол эхлээд “нэг иймэрхүү чанга/хүчтэй” гэж бие биедээ үзүүлдэг. Ихэнхдээ би л үзүүлдэг л дээ (инээв). Гэхдээ урьдчилаад ингээд бэлдчихвэл хэн ч жинхэнээсээ өвдөхгүй шүү дээ.

Бас нэг удаа ташуур хэрэглэх шаардлага гараад. Ташуурдаж байгаа дууг нь сонсоод л миний бүх бие хөшчихсөн. Гэтэл тэр яг жинхэнэ суран ташуур биш зөөлөн арьсаар хийсэн бөгөөд өвдөхөөргүй байсан юм билээ.

– Порно үздэггүй хүмүүст зориулж, буруу ойлголтыг нь залруулах үг байна уу?

Порно киноны жүжигчид өдөржингөө секс хийдэг гэсэн балай яриа хаанаас гарсан юм бүү мэд. Би 6 цаг зураг авалттай байна гэдэг нь 6 цагийн турш тасралгүй секс хийнэ гэсэн үг биш. Түүнээс дор хаяж 2 цагийг нь үс засалт, нүүр будалт, хувцас өмсөхөд зарцуулж, DVD бичлэг юмуу вэбсайтны нүүр зураг авахуулна. Зураг авахуулах нь бичлэгт орохоос ярвигтай бөгөөд цаг авдаг. Тэгээд үлдсэн 2 цагт нь “жинхэнэ” ажилдаа орно доо.

– Порно кинон дээр эрэгтэйчүүд нь яаж удаан “тэсдэг” юм бэ?

30 минутын турш хөвчирсөн эрхтэнтэй тэснэ гэдэг бол эрчүүдийн хувьд хэцүү ажил. Виагра уувал дур тавих нь удаан байдаг учраас зураг авалтын үеэр үүнийг барагтай л хэрэглэдэггүй. Зураг авалтын сүүл хэсгийг бичихээс өмнө эрэгтэй жүжигчид бараг хагас хором орчим гар хангалга хийдэг. Энэ бүгд нийлээд биемахбод болон сэтгэлзүйн хувьд асар их тэвчээрийг шаарддаг учраас тэд илүү цалин авах эрхтэй.

– Тэгэхээд эрэгтэй жүжигчид илүү цалин авдаг байх нь ээ?

Үгүй ээ. Эмэгтэй жүжигчид илүү өндөр цалин авдаг юм хихи.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!