Коронавирусын үед тоглолт зохион байгуулж болохыг Англи улс харууллаа

Вирусын тархалт, хөл хорионы улмаас дэлхий даяар маш олон арга хэмжээ, тоглолт, фестивалиуд цуцлагдаж, ард иргэдийн урмыг хугалахаас гадна сая сая долларын гарз тохиож байна.

Тиймээс энэ сарын 11-ний өдөр Англи улсын Тайн голын эрэг дагуух Нью-Кастл хотод хоорондын зайг баримталсан анхны тоглолт амжилттай зохион байгуулагджээ.

Энэхүү тоглолтын талбай нь 45,000 м2 хэмжээтэй, нийт 500 ширхэг “ширээтэй”, нэг ширээнд 5 хүн суух боломжтой буюу нийтдээ 2500 хүртэлх хүн үзэх боломжтойгоор шийджээ.

Энэхүү тоглолтонд бүгд масктай орох бөгөөд хонох боломжгүй, заасан цагийн хуваарийн дагуу үйлчлүүлнэ.

Энэхүү тоглолтоос өмнө улс болгонд Virtual буюу алсын зайн, амьд мэт тоглолтууд, машинтай үзэх тоглолтууд зохион байгуулагдаж байсан ч яг ийм тоглолт анх удаа л болж байгаа ажээ.

Үзэгчид ууж идэх зүйлсээ ихэнхдээ аппликэйшнээр захиалсан байна.

Үзэгчдийн сэтгэгдлийг сонсоход гэртээ өнгөрүүлсэн олон сарын дараа анх удаа тоглолт ийм маягаар ч болсон үзэх нь сэтгэл ихэд сэргээсэн хэмээж байна.

Тоглолтын үеэр ямар нэг зөрчил огт илрээгүй бөгөөд ийм хэвээр байвал цаашдаа олон тоглолтууд чанд сайн зохион байгуулалттайгаар хийж болох юм гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!