Ванны алчуураа арай буруу угаадаг юм биш биз?

Гар нүүр болон биеийн алчуурнуудаа сардаа л нэг угаадаг хүнийг таних юм байна. Түүнээс онцгүй үнэр үнэртдэг бөгөөд арьс нь үргэлж хуурайшиж, бас батгашиж явдгийн “нууц” нь алчуурны буруу хэрэглээ болон буруу угаалганаас болдог гэдгийг нь мэдсэн юм.

Алчуур угаахад сүржигнээд байх зүйл юу байгаа юм бэ гэж та бодож магадгүй. Бид ихэнхдээ л барааны савангаар эсвэл угаалгын машинаар өнгө дагуу хувцаснуудтай хийгээд угаачихдаг нь маш том алдаа болдог аж. Тэгвэл гар нүүр болон биеийн алчуурыг угаахтай холбоотой хэдэн чухал зөвлөгөөг хүргэе.

1. Шинэ алчуурыг хэрэглэхээсээ өмнө заавал угааж байх

Ихэнх алчуурнууд үйлдвэрээс ирэхдээ шингээх чадварыг бөглөсөн силикон болон бусад бодисуудаар бүрхэгдсэн байдаг. Эдгээр бүрхүүл нь дэлгүүрт байгаа алчуурыг хөвсгөр, зөөлөн, шинэ харагдуулдаг байна. Тиймээс заавал хэрэглэхээсээ өмнө угаах ёстой шүү.

2. Алчуур угаахад уксус ашиглах нь

Алчуурны өнгийг гарах, уусахаас сэргийлж алчуураа угаалгын нунтаг/савангаар угаасныхаа дараа бүлээн усанд аяганы тал уксус хийж зайлж байвал өнгө алдахаас сэргийлж, үлдэгдэл саван/нунтагийг арилгахад тусална.

3. Алчуураа хэр удаж байж угаах вэ?

Гар нүүрийн алчуурыг 3-4 хоноод нэг, харин биеийн алчуурыг 4-5 хэрэглэсний дараа нэг угаах нь зүйтэй. Өнгөтэй алчуурыг угаахдаа бүлээн усаар өнгө хамгаалагчтай зайлагчаар угаах бөгөөд харин цагаан алчуурыг халуун усаар хлоргүй цайруулагч шингэнээр зайлвал тохиромжтой.

4. Алчуурыг хувцастай хамтад нь угаах буруу

Алчуурнууд бол таны арьсанд хамгийн түрүүнд хүрдэг зүйл. Тиймээс угаалгын машинд хувцаснуудтай хамт угаах нь бактер дамжуулах, алчуурыг ширүүн болгох, өнгө алдуулах эрсдэлтэй. Болж өгвөл гараараа угаах нь зүйтэй.

5. Зөөлрүүлэгч бодис хийх шаардлагатай юу?

Алчуур угаах болгондоо зөөлрүүлэгч бодис хийх шаардлагагүй, энэ нь алчуурны шингээх чадварыг алдагдуулж байдаг. Харин 3-4 угаалт тутамд нэг хийвэл тохиромжтой.

6. Хатаахын өмнө сайн сэгсэр

Алчуураа угаалгын машины хатаагчинд хийсний дараа болон гараар мушгисны дараа сайтар сэгсэрч тохож байвал хөвсгөр байдлаа удаан хадгалдаг.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!