Швейцарьт шоколадаар цас оржээ

Швейцарь уулс, бугуйн цаг, шоколад бол дэлхийд танигдсан зүйлс. Гэхдээ энэ улсад шоколадаар цас орно гэж хэн мэдлээ?

Швейцарийн Олтен хэмээх жижиг тосгонд саяхан какаоны үйрмэгээр цас оржээ.

Учир нь энэхүү тосгонд байдаг шоколадны үйлдвэрт техникийн саатал үүссэн бөгөөд салхитай өдөр байж таарсан тул тосгон тэр чигтээ какаоны үйрмэгээр хучигджээ.

Ямар гайхалтай үнэртэж байсныг нь та төсөөлж байна уу? Мэдээж энэхүү шоколад, какаоны үйрмэг нь хүний биед болон байгаль орчинд ямар ч хоргүй байсныг дурдах хэрэгтэй.

Энэхүү үйлдвэрийн нэрийг “Lindt & Spruengli” гэдэг бөгөөд улсынхаа хамгийн амттай шоколад үйлдвэрлэгч нарын нэг ажээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!