Хуриманд оролцсон 24 хүнээс коронавирус илэрчээ

Энэ сарын эхээр буюу 8-р сарын 7-нд АНУ-ын Мэйн мужид коронавирусын тархалтын хөл хорионы үеэр хуримын үйл ажиллагаа зохион байгуулснаас болж олон хүн халдвар авч, нэг хүн нас барсан хэрэг гарчээ.

Хурим зохион байгуулагдсан “Big Moose Inn” зочид буудал нь 50 хүн хүлээн авах хязгаартай байсан ч 65 хүний захиалга авч, олон хүн цуглуулсан хэмээн буруутгагдаж байна. Уг хуримын дараахан тэнд байсан зочдын 24-өөс нь коронавирус илэрсэн бөгөөд энэ тоо ч цаашдаа нэмэгдэж болзошгүй хэмээн үзэж байна.

Коронавирусын халдвартай нь батлагдсан хүмүүс 4-98 насны хооронд бөгөөд одоогоор Мэйн мужийн Милинокет бүсийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Хэдийгээр Мэйн муж нь Америкийн хамгийн хойд захад байрладаг, хүн ам бага суурьшсан муж ч гэлээ одоогийн байдлаар вирусын халдвар авсан хүний тоо 4318, нас барсан хүний тоо 130 болжээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!