Цагаан ордны дотор талаар орж үзэх үү?

Америкийн Нэгдсэн Улсын үе үеийн ерөнхийлөгч нарын орон гэр болсон Цагаан Ордон бол Америкийн түүхэн дэх хамгийн алдартай барилгуудын нэг юм. Зөвхөн олонд танигдсан хурлын өрөөнүүдээс гадна 132 өрөө, 35 ариун цэврйн өрөө, 412 хаалга, 28 ил галтай хэсэг байдгийг санах хэрэгтэй.

1. Цагаан Ордны зөвхөн гадна талыг л бүтэн будахад нийтдээ 2160 орчим литр будаг хэрэг болдог. Түүнчлэн Цагаан Ордон нь дотроо Баруун жигүүр, Зүүн жигүүр, тусгай резиденс хэсгүүдэд хуваагдах бөгөөд нийт 6 давхартай. Энэ бол Цагаан Ордныг дроноор харуулсан байдал.

2. Эгц дээрээсээ харагдах байдал.

3. Задалж харуулсан детайль зураг

4. Цагаан Ордны баруун жигүүрийн хаалга

6. Харин энэ бол ерөнхийлөгчийн гол ажлын өрөө буюу дугуй оффис. Энд мужуудын захирагч нартай ярих, уулзалдах, дипломатууд болон ажилтнуудаа хүлээн авч уулздаг.

7. Энэхүү оффист 1800-аад оны үеэс үе дамжиж ирсэн алдартай “Resolute Desk” хэмээх ширээ бий. Жин нь 450 гаруй кг.

8. Дугуй танхимын яг гадаа нь Цагаан Ордны алдарт Сарнайн Цэцэрлэг байдаг. Энд ихэнхдээ хүндэт зочдыг хүлээн авч, тусгай үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

9. Сарнайн Цэцэрлэгээс хажуу тийш яваад орон сууцны зориулалттай өрөөнүүд рүү чиглэдэг.

10. Энд харагдах Хурлын өрөөнд голчлон сайдуудтай уулздаг. Зураг дээр ерөнхийлөгч Доналд Трамп 2019 оны 1-р сарын 9-нд Конгрессын Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын гишүүдтэй цагаачлалын асуудлын талаар хэлэлцэж байна.

11. Нэг давхарт бас нэгэн том уулзалтын өрөө байдаг нь 5000 м2 талбайтай “Нөхцөл байдлын өрөө” юм. Энэхүү өрөөг Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн гишүүд удирдан, хянаж байдаг. Энд цаг үеийн тулгамдсан яаралтай асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх нь элбэг.

12. Баруун жигүүрт байх бас нэгэн алдартай өрөө бол Рүзвелтийн өрөө юм. энд ихэнхдээ шинэ гишүүдийг танилцуулах, шалгаруулахдаа цуглардаг.

13. Дэд ерөнхийлөгчийн оффис мөн л Баруун жигүүрт байрлана.

14. Хэвлэл мэдээллийн өрөөнд Цагаан Ордны хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга хэвлэлийнхэнд хандан товч мэдээлэл хүргэдэг.

15. Бас нэгэн сонирхолтой газар гэвэл доод давхарт байх рестораныг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин ажиллуулдаг.

16. Цагаан Ордны яг голд нь тусгай орон сууцын хэсэг байрлана.

18. Тусгай орон сууцны хэсэгт 1837 оноос хойш хөх дэвсгэр, хөх хөшигтэй “Хөх өрөө” байрлах бөгөөд энд тусгай хүндэт зочдоо хүлээн авч уулздаг.

19. Энэ бол Улаан өрөө.

20. Зүүн талын өрөө бол тусгай сууцны хэсэг дахь хамгийн том өрөө юм. Энд хүлээн авалт, уулзалт, тоглолт болохоос гадна үдэшлэг ч зохиож болно.

21. Хоёр давхраар дээшээ өгсөөд Трүмэний Тагт байрлана.

22. Зүүн жигүүрт байрлах сонирхолтой өрөөнүүдийн нэг нь гэр бүлийн кино театр. Кино театрт ч нээлтээ хийгээгүй байгаа киног зөвхөн энд л захиалж үзэж болно. Гэхдээ мэдээж энэхүү эрх нь зөвхөн ерөнхийлөгч ба түүний гэр бүлийнхэнд л хамаатай.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!