Дэлхий дээрх хамгийн аймшигтай ургамлууд

Ургамал дандаа ногоон өнгөтэй байдаггүй, бас дандаа цэцэг навч дэлгэрсэн үзэмж сайтай ч байдаггүй. Хамгийн царай муутай, бүр айдас ч хүргэмээр ургамлуудыг танд танилцуулж байна. Сонирхлыг тань татах нь дамжиггүй биз ээ.

1. Африкийн Хиднора (Hydnora Africana)

Өмнөд Африкийн зарим хэсэгт ургадаг энэхүү ургамал нь хүрээлэн буй орчны шим тэжээлийг сорж, түүнийгээ тэсэшгүй муухай үнэр болгон гадагшлуулж цох хорхой татаж, түүгээрээ хооллодог махчин ургамал юм.

2. Хүүхэлдэйн нүд (Doll’s Eye)

Яг л аймшгийн кинон дээр гардаг хүүхэлдэйн нүднүүд шиг энэхүү ургамалыг санаандгүй идсэн тохиолдолд ам хоолой түлэгдэж, ходоод өвдөж, толгой эргэнэ. Хүнд хэлбэрийн хордлого нь зүрхний хэм алдагдуулж үхэлд ч хүргэх аюултай.

3. Хятадын хар сарьсан цэцэг (Chinese black batflowers)

Үхлийн аюулд хүргэхүйц хоргүй ч гэсэн содон төрхтэй энэхүү ургамалын цэцэг нь л гэхэд 30 см, харин дохиур нь 50 см хүрдэг байна. Энэхүү цэцгийг удаан ширтэж зогссон хүний ойрын төрөл төрөгсөд удахгүй нас бардаг гэсэн мухар сүсэг бүхий яриа хүртэл гарчээ.

4. Цуст мод (Bloodwood Tree)

Өмнөд Африкд ургадаг энэхүү модыг цавчсан даруйд яг л шархтаж буй мэт цус шиг улаан шингэн гардаг. Энэхүү шингэнийг амьтны өөхтэй хольж зарим газар гоо сайхны бүтээгдэхүүн хийхээс гадна модыг дангаар нь эмийн ургамал болгож ашиглах нь цөөнгүй.

5. Наймаалжин өмхий дэлбээт (Octopus stinkhorn)

Энэхүү ургамал нь нэг төрлийн мөөг бөгөөд маш муухай үнэртэй тул “өмхий эвэрт” гэсэн албан бус нэртэй.

6. Хятад ноосон цэцэг (Chinese Fleeceflower)

7. Бурхан багшийн гар (Buddha’s Hand)

Хятад, Японд түгээмэл байдаг цитрусын төрлийн энэхүү ургамлыг идэж, хоол хүнсэнд шууд хэрэглэж болдгоороо давуу талтай.

8. Рафлезиа (Rafflesia)

Дэлхийн хамгийн том махчин цэцэг.

9. Сармагчин цахирмаа (Monkey Orchid)

Ойртоод харвал яг сармагчин шиг харагдах энэхүү ургамлыг Дракула Симиа ч гэж нэрлэх бөгөөд зэрлэг жүрж шиг үнэртдэг.

10. Цуст мөөг (Bleeding tooth fungus)

Ийм аймшигтай, сэжиг хүрмээр харагдах хэрнээ хоргүй нь яамай. Хойд Америк, Европ, Иран, Солонгос зэрэг улсуудын шилмүүст ойгоор голдуу ургадаг.

11. Өргөст лооль (Porcupine Tomato)

Мадакасгарт ургадаг хортой, хатгадаг, үзэмж муутай, айдас хүргэм ургамал. Зэрлэг байгальд л тохирсон гэлтэй.

12. Алиман мөөгөнцөр (Cedar-Apple Rust Fungus)

13. Чөтгөрийн Сарвуу (Devil’s Claw)

Энэхүү эмийн ургамлыг үе мөчний өвчин, нурууны таталтыг илааршуулах зорилгоор дангаар нь эмчийн заавраар хэрэглэж болох бөгөөд ихэнх үе мөчний эмнүүдийн орцонд орсон байдаг.

14. Улаан чинжүү (Peter Popper Red Hot Peppers)

15. Алуурчин ургамал (Dionaea Muscipula)

Ойртож ирсэн ялаа болон бусад жижиг шавжийг секунд ч хүрэхгүй хугацаанд зууж аваад залгидаг. Зарим алуурчин ургамлууд содон авиа гаргадаг байна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!