in

Буйлны үрэвслийг гэртээ эмчлэх аргууд

Амны хөндийн эрүүл мэнд хамгийн чухал. Шүд болон буйл үрэвсэж, гэмтэх нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бөгөөд маш том асуудал үүсгэнэ. Шүдээ өдөрт 2 удаа угааж, шүдний утсаар тогтмол цэвэрлэсэн ч, буйл тань үрэвсэж, шүднүүд тань суларч айлгаад байна уу? Тэгвэл танд буйлны үрэвслийг гэрийн аргаар эмчлэх зөвлөмжийг хүргэж байна.

Тосоор амаа зайлах

Оливын тос, кокосын тос болон гүнжидийн тос нь аман доторх хорт бодис болон бактерийг устгаж, цэвэрлэдэг. Тиймээс өглөө бүр шүдээ угаахаас өмнө багахан тосоор амаа зайлж байгаарай. Энэ нь таны амны хөндийг аюулгүй байлгаж, буйлны үрэвслийг эмчлэх юм.

Нимбэг болон давс

Нимбэг болон цитрусын төрлийн жимс нь үрэвсэл, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Харин үүнийг давстай хамт хэрэглэснээр үзүүлэх үйлчилгээ нь нэмэгдэх юм. Та нимбэгний шүүсэнд давс хийж уусгаад, амаа зайлж байгаарай.

Зуун настын шүүс

Та зуун настын гайхалтай ач тусыг мэдэрч, буйлаа эрүүл болгохын тулд өдөрт 2 удаа нэг халбага зуун настын шүүс ууж байгаарай. Эсвэл зуун настын шүүсээр амаа зайлж болох юм.

Аньсны шүүс

Аньс жимс нь шүдэнд төрөл бүрийн бактери наалдахаас сэргийлэх төдийгүй буйлыг эмчилнэ. Та өдөр тутамдаа илүү их жимс ногоо хэрэглэж, чихэргүй аньсны шүүс ууж байгаарай. Энэ нь таны амны хөндийг эрүүл байлгаад зогсохгүй ерөнхий эрүүл мэндэд ч тустай юм.

Сармис болон турмерик

Нухсан сармисыг нунтаг турмериктай хольж бэлтгэнэ. Үүгээрээ шүдээ угааж, амны хөндий дэх бакериа устгаж, буйлаа эрүүл байлгаарай.

Та эдгээрээс өөрт таалагдсан болон илүү хялбар санагдсангаа сонгож, өдөр тутамдаа ашиглаж байгаарай. Ингэснээр буйл тань эрүүлжиж, ахин цус гарах, шалбарах зэрэг асуудал тулгарахгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1

Мэдээг бэлтгэсэн Moonie

Хөл болон гуяараа турахад туслах хялбархан дасгал

“Оны шилдэг аав” шагналыг хүртэх эрхтэй хамгийн гайхалтай аав нар