Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд

Хүний бие гэдэг биологийн шалгарлын хамгийн төгс үр дүн шүү дээ. Тэгвэл бидний эд эрхтэн, бие махбодийн талаарх хамгийн гайхалтай баримтуудыг танд хүргэж байна.

1. Хэрвээ хүний биен дэх цусны бүх судсуудыг уртаар нь дэлгээд тавих юм бол ойролцоогоор 100,000 км болно. Энэ нь дэлхийг хоёр удаа бүтэн тойруулаад бага зэрэг үлдэх хэмжээний урт болох юм.

2. Ходоод бол хамгийн хүчирхэг эрхтэн. Ходоодны хүчил нь сахлын хутгыг хайлуулж чадахаар хүчиллэг гэдгийг та мэдэх үү? (Гэрт туршихыг хориглоно!!!)

3. Хацрын хонхорхой нь яг үнэндээ нүүрний булчингийн дутагдлаас үүссэн гажиг юм. Гэхдээ л дэлхий дээрх хамгийн эгдүүтэй гажиг мөн биз дээ?

4. Хүн амьдралынхаа туршид нийт 18-20 кг арьс гуужуулж унагаадаг. Тэгэхээр таны 20 кг ДНХ дэлхийгээр нэг тэнүүчилж яваа байх нь.

5. Хүний тархи хэвийн ажиллахын тулд асар их энерги зарцуулдаг. Тархи дангаараа л гэхэд таны биеийн илчлэг, хүчилтөрөгчийн 20 хувийг ашигладаг байна. Тиймээс амжилттай байя, залуу насаа удаан хадгалая гэвэл сайн агаарт гарч, тэжээллэг хоол идэж байгаарай.

6. Хүний араг яс, ялангуяа тулгуур эрхтний яс 16,000 хүнийг даах чадалтай. Мэдээж энэ бол зөвхөн шинжлэх ухаанч дүгнэлт юм шүү. Үүнийг ч мөн туршихыг хориглоно

7. Энэ дэлхий дээрх хүн болгоны хөлс өөр өөр, дахин давтагдашгүй үнэртэй. Зөвхөн ихрүүдийн хөлс л ижилхэн үнэртэй байж болдог.

8. Хүний уушиг теннисний талбайн гадаргуутай ижил хэмжээтэй байдаг.

9. Их зүүдэлдэг хүн өндөр IQ-тай байдаг.

10. Хүний биеийн амин чухал хэрэгцээнүүдийн нэг нь нойр. Бид 11 өдөр нойргүй явахад л бие махбод өөрийгөө хэмлэж, үхжүүлж эхэлдэг. Гэтэл үүний хажууд бид 3 долоо хоног хоолгүй явж чадна гээд боддоо?

11. Хүний гарны хүчний 50 хувь нь дангаараа чигчий хуруунд “явж” байдаг. Хамгийн хүчирхэг хуруу учраас л бид энэ хуруугаараа амлалт өгдөг юм байна шүү дээ.

12. Хүний тархинд 86 тэрбум мэдрэлийн эсүүд, 100 их наяд гаруй холбоосоор холбогддог. Энэ нь галактикт байдаг оддын тооноос ч их гэснэ үг юм.

13. Хүн амьдралынхаа туршид нийт 23,600 литр шүлс ялгаруулж, гадагшлуулдаг (дусаадаг, хаядаг ч гэх юмуу). Энэ нь томхон усан бассейныг хоёр ч удаа дүүргэх хэмжээний шингэн юм.

14. Хүний үс дангаараа 12 тонн ачааг өргөх чадалтай. Энэ нь нас биед хүрсэн хоёр зааны жин юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!