Та ажлаа голж байна уу? Эдний хажууд жаргаж байгаа гэж бодоорой

Мэргэжил бүхэн сайхан, ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голохгүй гэх мэт ажил мэргэжлийг өмөөрсөн үг олон. Гэвч амьдралын шаардлагаар гэхүү шахалтаар ч гэх үү өөрөө хүсээгүй мөртлөө хэр барагтай, тааруухан ажил хийчих нь бий. Байж боломгүй мэт санагдах ч үнэхээр дараах ажлын байрууд одоог хүртэл байсаар байна. Та ажилдаа дургүй байж болно, гэвч тэдний хажууд жаргалтай биш гэж үү?

1. Дээврийн цас цэвэрлэгч

Цас их унадаг Орос, Сибирь хавьцаа л байдаг мэргэжил. Водкагаа уугаад дээвэр лүүгээ зоригтой гэгч нь гардаг ч байж магадгүй.

2. Сэг цэвэрлэгч

Хурдны зам дээр дайруулж няцлагдсан хөөрхийлөлтэй амьтдыг хусч цэвэрлэдэг ажил. Зоригтой л хүний хийх ажил байх…

3. Бохир соруулагч

4. Бохир усанд шумбагч

Бөглөрсөн ванн, бохир шугамын хоолойг цэвэрлэхийн тулд бохирын хоолойд тээгэлсэн зүйлийг ухах, бүр гол усны бохир хэсэгт ч шумбах хэрэг гарна. Цалин нь өндөр байгаасай л гэж найдъя.

5. Проктологч

Анус, шулуун гэдэсний эрүүл эсэхийг хариуцагч, оношлогч мэргэжил.

6. Амьтны проктологч

7. Педикюрчин

Хөлийн хумс засаж янзалж буддаг хүнийг педикюрчин, хөлийн тавхайг эмчилдэг хүнийг подиатрист гэж нэрлэдэг.

8. Хатан хааны ордны хамгаалагч

Нэр хүндтэй, сайхан дүрэмт хувцас өмсдөг атлаа яагаад энэ жагсаалтанд багтав гэхээр өдөржин ямар ч хөдөлгөөн хийхгүй цэх зогсоно. Хүмүүс хажууд нь ирж зургаа авахуулахад яг л маникен аятай цэх хэвээрээ л байх ёстой. Гурван өдөр энэ ажлыг хийгээд л ямар ч хүн залхах нь ойлгомжтой.

9. Тамирчны бие будагч

10. Загасны сэг цуглуулагч

11. Хөлс дарагчний судалгааны ажилтан

Ямар хөлсөнд ямар хөлс дарагч тохирохыг мэдэхийн тулд тодорхой хэмжээний бодит судалгаа хийх хэрэгтэй. Гэвч үнэхээр ийм, бүр ийм бодитоор хийх гэж үү?

12. Порно киноны түүхч

Хөгжилтэй мэт сонсогдох авч порно киноны найруулгыг сайн хийхийн тулд түүхийг нь мэддэг байх хэрэгтэй. Харин порно киноны түүхийг тийм ч олон хүн мэддэггүй тул цөөн тооны ийм мэргэжилтнүүд байдаг ажээ.

13. Ваксны гоо сайханч

Илүүдэл үснээсээ салах нь сайн хэрэг л дээ, гэвч бикини ваксны тухайд юу хэлмээр байна?

14. Нохойн хоол шалгагч

Мэдээж нохойноос өөрөөс нь асуугаад ярилцах боломжгүй учраас нохойн хоол шалгагчийг ходоод сайтай нэгнээр орлуулдаг байх нь.

15. Секс тоглоомын шалгагч

Үйлдвэрээс гарч буй шинэхэн тоглоомыг биед хэр эвтэйхэн үгүйг нь шалгаад үйлдвэрт мэдэгдэх үүрэгтэй аж. Гэвч тэр бүхнийг өөрийн бие дээр туршина гэдэг зоригтой нэгний л хийх ажил.

16. Матар сургагч

17. Матрын шүд өнгөлөгч

18. Яаралтай дуудлагын селисер

19. Хэргийн газрыг цэвэрлэгч

Хэргийн газрыг шалгаж дуусаад цэвэрлэх хэрэгтэй болоход тусгай мэргэшсэн хүмүүс очиж цусны толбыг арилгадаг.

20. Галзуу хулгана шалгагч

21. Дэлхийн хамгийн том лавлах утасны төв

Энд өдөржин суугаад ажиллана гээд боддоо?

22. Өндөр барилгын цонх цэвэрлэгч

Өндрөөс айдаггүй, зүрхний өвчингүй хүн л барилгын цонх цэвэрлэгч болж чадна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!