in

Эмэгтэйчүүд дааврын дутагдалд ороход илэрдэг ноцтой шинж тэмдгүүд

Эмэгтэйчүүд хамгийн наад зах нь сар бүр сарын тэмдэг ирэх үед сэтгэл санаа тогтворгүйтэж, биеийн болон сэтгэл зүйн жижиг ч хамаагүй өөрчлөлтөнд ордог. Үүнээс гадна жирэмсэн, цэвэршилтийн үед болон бусад шалтгаанаар дааврын өөрчлөлтөнд орж буй эмэгтэйд дараах шинж тэмдэг илэрч байдаг. Эдгээр шинж тэмдгүүд танд илэрч байгаа бол эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай.

1. Сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал

Хэрвээ таны сарын тэмдэг өнжиж ирэх эсвэл сард олон удаа, олон хоногоор ирдэг бол эстроген болон прогестерон даавар ихдсэн эсвэл багадсан байна гэсэн үг.

2. Нойргүйдэл

Мөн л прогестерон даавар таны нойронд нөлөөлнө. Хэрвээ энэхүү даавар дутагдсан бол нойр хүрэхээ болих, стрессдэх, хөлс гарах, цөс өвдөх зэрэг хавсарсан шинж тэмдгүүд илэрч болзошгүй.

3. Архаг ядаргаа

Нөгөөтэйгүүр прогестерон даавар дутагдаж, эстрогенийг дарангуйлж эхэлвэл бие сульдаж, ядарна. Энэ байдал удаан үргэлжилвэл бамбай булчирхайн өвчлөлтэй байх магадлалтай. Цусны болон дааврын шинжилгээ өгөөрэй.

4. Хөлс ихээр гарах

Энэ нь ихэвчлэн цэвэршилт явагдахын өмнөх үе болон цэвэршилтийн үеэр тохиолдоно.

5. Мартамхай, будлиу болох

6. Батгашилт

Хэрвээ өсвөр насны хүүхэд биш л бол таны нүүрээр идээтэй батга гарчихаад салж өгөхгүй байвал таны биед андроген дааврын нөлөөтэйгээр батгажилт үүсэж байж болно. Энэ нь тосны булчирхайг илүү идэвхижүүлж, батга гарах нөхцлийг бүрдүүлдэг.

7. Гэдэс дүүрч, цүдийх

Жирэмснээс ялгаатай гэдгийг санах хэрэгтэй. Дээр дурдсан хоёр даавар дутагдсан үед ходоод гэдэсний асуудал үүсч үүнээс шалтгаалан гэдэс хэвлий орчмоор өөхөлж эхэлдэг.

8. Олон ааш

Ихэнхдээ уур хүрч, тун удалгүй зүгээр болох, тэгснээ гэнэтхэн гуниглаж уйлмаар болох гэх мэтээр богино хугацаанд олон төрлийн ааш гаргаж байвал сэтгэл санааны тогтворгүй байдалтай байгаагийн шинж. Эстроген даавар нь аз жаргалын гормон болох серотонин, допаминийг ялгаруулж байдаг.

9. Бие бүхэлдээ жин нэмэх

Эстроген дааврын дутагдал нь лептин хэмээх хоол хүнсний хэрэглээг зохицуулагч дааврын хэвийн ажиллагааг унагаж, хоолны дуршил ихэсгэх цөөн тохиолдолд багасгадаг байна.

10. Эмэгтэйчүүдийн асуудал

Үтрээний хуурайшилт, мөөгөнцөр, хэт их цагаан юм гарах зэрэг асуудлыг эстрогений дутагдал бий болгодог. Үүнтэй хавсраад бэлгийн дур хүсэл буурах шинж тэмдэг илрэх нь олонтаа.

11. Толгойн өвчин

Өдөрт дор хаяж нэг удаа толгой өвдөх нь мөн л дээрх дааврын нөлөө.

12. Гүйлгэх

Юу ч идсэн ойр ойрхон гүйлгэх нь сарын тэмдгийн үеийн болон дааврын тэнцвэргүй байдлын үед үүссэн гэдэсний асуудалтай холбоотой.

13. Хөх хөндүүр оргих

Дааврын нөлөөгүй ч гэсэн бүсгүй та байнга хөхөө хөндүүр өвчтэй, шингэн зүйл гарч байгаа эсэхийг нь шалгаж байх хэрэгтэй. Энэ нь хөхний хорт хавдраас сэргийлэх чухал алхам болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

Мэдээг бэлтгэсэн Humblegod

Дэлхий дахинд болон дотоодод болж буй сонирхолтой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Машинд байгаа нохойнуудын элэг хөшөөм зургууд

Одуудтай жигтэйхэн адилхан хүмүүс