Шар айрагны йога эрэлт ихтэй байна

Гайхширмаар сонсогдож байгаа биз? Үнэхээр л шар айрагны йога гэж гадны улсуудад гараад эхэлчихжээ…

1. Хэтрүүлэн уусан хүмүүс гэртээ ингэж хийж ч болж байна.

2. Гэхдээ шар айрагтай йогийн анги гэж байдаг нь үнэн шүү. “Бие махбодийн тэнцвэр, хөдөлгөөний уян хатан байдлыг сайжруулахын тулд йогийг сайн чанарын шар айрагтай хослуулах нь дэлхийд анхдагч гэж бодсон. Хүмүүс ч их сонирхож ирж байгаа” хэмээн “BierYoga” клубын үүсгэн байгуулагч Жула хэмээх бүсгүй хэлжээ.

3. Тэрээр анх энэ санаагаа АНУ-д болдог “Burning Man” фестивал дээр олсон бөгөөд Берлинд ирээд бодитоор хэрэгжүүлж, олон нийтэд таниулж эхэлжээ. Одоо “BierYoga” нь дэлхий дахинд танил болж эхэлсэн бөгөөд Сиднейд лав хичээллэж байгаа гэнэ.

4. Ихэнх хүмүүс шар айргийг фитнес болон бялдаржуулах бэлтгэлийн үеэр хориглодог. Гэхдээ шар айрганд эрүүл мэндэд тустай олон ашиг тус байдаг аж.

5. Зарим йогийн ангиуд тухайн хүний тэнцвэрийг шалгахын тулд толгой дээр нь шар айрагны шил тавиулж үздэг.

6. Шар айргийн йогийн хичээлүүдэд хамгийн хэцүү сунгалтын дасгал, тэнцвэрийн дасгалын үеэр шар айргаа балгахыг голчлон зөвлөдөг бөгөөд ингэснээр тухайн хүний сэтгэл санааг саруулсгадаг гэж үздэг байна.

7. Шар айрагтай йогийн бизнес Америкд ид цэцэглэж байна. Дэмий зүйл гээд огт хэрэгсэхгүй хүмүүс байхад харин ч дуртай явдаг олон хүмүүс бий.

8. Америкийн энэхүү йога нь Берлин болон Сиднейд явагдаж буй йогаас юугаараа ялгаатай вэ гэвэл шар айргийн үйлдвэр болон исгэлтийн газар очиж йога хийнгээ савлагдаж ч амжаагүй цэвэр шар айраг уух боломжтой байдгаараа давуу гэнэ.

9. Энэхүү йогийн ангид ганц бие хүмүүс маш их очдог. Тэд хамгийн дуртай зүйлээрээ нэгдсэн учраас амархан найзалж, зарим нь бүр хос болоод төгсдөг аж.

10. Шар айраг нь ихэнхдээ эрчүүдийн ундаа гэгддэг ч шар айрагтай йогийн анги анхлан хичээллэж эхэлснээс хойш бүсгүйчүүдийн ч дуртай ундаа болжээ.

11. Зарим шар айргийн үйлдвэрүүд бүр “Namaste” хэмээх нэртэй пиво ч үйлдвэрлэх болов. Орцонд нь жүржийн ханд, нимбэгний өвс оржээ.

12. Хэрвээ танд шууд үр дүнгээ өгөх арай өөр йога хэрэгтэй бол Лос Анжелест “Эмчилгээний йога” буюу эмчилгээний марихуан татангаа йога хийдэг анги шинээр гарчээ. Заза гэхдээ энэ ч манайханд арай л хурцдах болов уу… Ямартай ч дасгал хөдөлгөөн байнга хийх нь сэтгэл санаа тайван байж, бие махбод эрүүл бөгөөд үзэмжтэй сайхан харагдахын үндэс юм шүү.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!