Одуудын хамгийн сүүлчийн гунигт зургууд

Дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан гайхамшигт одууд бидэнд тэртээ холын мэт санагддаг ч энгийн л бидэн шиг амьдарч, басхүү яг л жамаараа эсвэл таахын аргагүй гунигтайгаар хорвоог орхисон байдаг. Интернэтэд нийтлэгдсэн, тэдний хамгийн сүүлийн зургуудыг тойм тайлбарын хамтаар толилуулж байна.

1. Робин Виллиамс (1951-2014) – 63 настайдаа

Түүнийг Паркинсоны өвчтэй хэмээн оношилж байсан ч эцсийн дүндээ сэтгэцийн хүнд төрлийн эмгэгт өртсөн байв. Энэхүү зураг нь өөрийгөө дүүжилж амиа хороохоос 20 хоногийн өмнө авахуулсан зураг юм.

2. Фредди Меркури (1946-1991) – 45 настайдаа

Түүнийг ДОХ-той хэмээн цуу яриа тарж байсан ч тэрээр үүнийгээ эцсийн мөч хүртлээ үгүйсгэж, хамгийн сүүлд “Би нэр төрийнхөө төлөө, бас өөрийнхөө хувийн орон зайг чадлаараа хамгаалахын тулд энэ мэдээг үгүйсгэж байсан. Харин одоо хүлээн зөвшөөрч байна” гэж мэдэгдээд үүнээс хойш 24 цаг ч хүрэлгүй хугацааны дараа нас барсан юм.

3. Никола Тесла (1856-1943) – 86 настайдаа

Хүн төрөлхтний ирээдүйд асар том хөрөнгө оруулалт хийснийхээ сүүлийн жилүүдэд тэрээр сохор зоос ч үгүй болж, зөвхөн сүү, талх, ногооны шүүсээр хооллодог цагаан хоолтон болжээ. Тэсэшгүй ихээр ганцаардаж, нойргүй хонох шөнүүдээ математикийн тэгшитгэл, ШУ-ы олон бодлогуудыг эргэцүүлж өнгөрүүлсээр, Нью-Йорк хотын зочид буудалд ганцаараа нас барсан байдаг.

4. Дэвид Бовей (1947-2016) – 69 настайдаа

2015 оны 12-р сарын 7-нд “Lazarus” мюзиклийнхээ нээлтэнд оролцсон явдал нь олон нийтэд гарч ирсэн түүний сүүлчийн үзэгдэл байлаа. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд элэгний хорт хавдартай тэмцэж байсан юм.

5. Честер Беннингтон (1976-2017) – 41 настайдаа

“Linkin Park” хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон 2017 оны 7-р сард амиа егүүтгэхээс хэдхэн хоногийн өмнө авахуулсан зураг нь гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтайгаар инээмсэглэж байгаа зураг олон хүний сэтгэлийг тавгүйтүүлсэн. Яг үнэндээ тэрбээр хар тамхины донтолт, сэтгэл гутралтайгаа тэмцэж байсан бөгөөд Калифорни дахь гэртээ амиа хорлосон байдалтайгаар олдсон юм.

6. Жими Хэндрикс (1942-1970) – 27 настайдаа

27 насандаа зуурдаар хорвоог орхисон одуудын хараалтай ч гэх үү, сонин ч гэхүү “бүлгэм” бий. Тэдний нэг нь алдарт дуучин, хөгжимчин Жими Хэндрикс. Тэрээр их хэмжээний нойрсуулах эм ууж түүндээ хахаж, өөрийн бөөлжсөндөө амьсгал нь хураагдсан байдалтай гэрээсээ олдсон байдаг. гэвч түүнийг амиа хорлосон гэж огт үзээгүй юм.

7. Жон Леннон (1940-1980) – 40 настайдаа

Энэ зураг нь түүний хамгийн сүүлчийн бөгөөд алуурчин Марк Дэвид Чэпмэнтэй хамт авахуулсан зураг юм. Ленноныг эхнэртэйгээ хамт явж байхад нь хэдэн метрийн цаанаас нуруу руу нь 4 удаа буудсан бөгөөд эмнэлэгт ирэхэд аль хэдийн амьсгал хураасан байжээ.

8. Хет Леджер (1979-2008) – 28 настайдаа

Магадгүй хамгийн алдартай Жокерийн дүр түүнд оногдсон байх. Түүнийг Жокерийн хүндхэн дүрээс гарч чадалгүй амиа хорлосон ч гэж ярьдаг. Харин энэ бол түүний хамгийн сүүлд тоглосон “Imaginarium of Doctor Parnassus” киноны зураг авалтын үеэр авахуулсан амьдралынх нь сүүлчийн зураг. Үүнээс хэдхэн хоногийн дараа Нью-Йоркт байдаг байрандаа эм хэтрүүлэн хэрэглэсэн байдалтайгаар амьсгал хураасан байжээ.

9. Мухаммед Али (1942-2016) – 74 настайдаа

Алдарт боксчиний хамгийн сүүлд охинтойгоо дүрсээр ярилцсан зураг нь сүүлчийн зураг нь болон үлджээ.

10. Анне Франк (1929-1945) – 15 настайдаа

1942 онд авахуулсан энэхүү зураг нь дэлхий нийтэд эр зоригоороо дуурсагдсан охины сүүлчийн зураг юм. үүнээс 3 жилийн дараа тэрээр гэр бүлийн хамтаар баригдан баривчлагдаж нас барсан юм.

11. Стев Жобс (1955-2011) – 56 настайдаа

Тэрээр хамгийн сүүлд “Өө гайхалтай” гэж хэлээд гэртээ нас барсан гэдэг. Түүний үхлийн шалтгаан нь нойр булчирхайн хорт хавдар байсан юм.

12. Мэрилин Монро (1926-1962) – 36 настайдаа

Энэ зураг дээр Монро жазз хөгжимчин Бадди Грекотой байна. Тэрээр 1962 оны 8-р сард гэртээ мөн л эмний хэтрүүлсэн хэрэглээнээс болж амиа алдсан байдалтайгаар олдсон юм. олон жилийн туршид тэр нойргүйдэл, сэтгэл гутралаар шаналж байжээ.

13. Эми Уайн Хаус (1983-2011) – 27 настайдаа

Энэхүү зураг 2011 оны 7-р сарын 12-нд дарагдсан зураг бол тэрээр 2011 оны 7-р сарын 23-нд архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөд болжээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!