Олон хүнийг уяраасан эх гориллийн өхөөрдөм зургууд

Англид байдаг Бристол амьтны хүрээлэнд өнгөрсөн сард нэгэн горилла зулзагалжээ. Бусдаас ялгаатай нь тэрээр дөнгөж төрсөн бяцхан зулзагаа яг л хүн шиг хайрлаж, өврөөсөө алхам ч холдуулахгүй аж.

Түүнийг Кала гэдэг бөгөөд энэ жил 9 настай. Тэрээр 8-р сарын 19-нд шөнө дунд төрж, төрсөн цагаасаа эхлээд л зулзагадаа хөхөө хөхүүлээд л, тэвэрч яваад л, тэврэнгээ өөрөө хооллож байжээ.

Харамсалтай нь яг жилийн өмнө доор байрлалтай эхэс нь зулзага төрөх сувгийг хааснаас болж түүнд кесар хагалгаа хийж байсан ч дөнгөж төрсөн зулзага нь хэдхэн цагийн дараа нас барж байсан гэнэ. Энэ явдлаас хойш тэр дахин хээл тээж чадах үгүй нь мэдэгдэхгүй байсан ч энэ жил азтайгаар төрж чаджээ.

Тэдний хувийн орон зайг хамгаалах үүднээс түр зуур олны нүдэнд өртүүлэхгүй байх арга хэмжээг амьтны хүрээлэнгээс авч байгаа гэнэ.

Бас нэгэн харамсалтай мэдээ нь түүний төрөл буюу нам дор газрын горилл нэн ховордсон амьтны тоонд орж, устах аюулд өртөөд байна.

Тэдний уугуул нутаг нь хэдийгээр Камерун улсын ширэнгэн ой хэдий ч анчдаас болж хэдхэн үлдсэн гориллыг амьтны хүрээлэнд шилжүүлэн авчрахаас өөр аргагүй болжээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!