Шүршүүрт орж байхдаа хүн бүхний хийдэг хөгжилтэй зүйлс

Шүршүүр бол бидний хувийн орон зай. Бид энд болоод өнгөрсөн, эсвэл огт болоогүй бүхий л хэрүүл маргааныг эргэн санаж, хэлэх ёстой байсан ч огт хэлэгдээгүй үгээ олж, дуулж, бүжиглэж, ер нь л төсөөллийн ертөнцөө бүтээдэг. Та ч гэсэн эдгээрийг шүршүүрт байхдаа боддог гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

1. Шүршүүрт орохдоо 2%-д нь биеэ угааж, 8%-д нь дуулж, 90%-д нь төсөөллийнхөө хэрүүлд ялж байдаг.

2. Ээжтэйгээ хийсэн маргаанаа эргэж санаж, “тэгэхэд нь л тэгж хэлэх байсан юм” гэж бодож зогсдог.

3. Эксдээ хэлэх ёстой байсан ч хэлж амжаагүй, эсвэл тухайн үед толгойд орж ирээгүй үгсээ эвлүүлэн өөртөө хэлж зогсдог. Бас болоогүй, ахиж таарах юм бол заавал хэлнэ ч гэж боддог.

4. Ажлынхаа хүнд хэлэх ёстой байсан үгээ гэнэт санана гээч!

5. Захиралдаа хэлмээр байгаа үгээ тухайн үед биш харин шүршүүрт л хэлэх зориг ордог. Мөн хачин шүү.

6. Фэйсбүүк дээр дургүй хүргэсэн нэгэнд тохирсон үг олж нийтэлж чадаагүйдээ харамсаж зогсдог.

7. Зөвхөн зурагтаар л царайг нь харсан ч аль хэдийн танил болсон улс төрч, урлаг соёлын зүтгэлтэнд хэзээ нэгэн цагт таарвал хэлвэл зохих үгээ усанд орж байхдаа л бодож олдог.

8. Ер нь хэнтэй ч хамаагүй, хэзээ ч хамаагүй хийсэн хэрүүл ихэнхдээ шүршүүрт орж байхад л бодогдох нь бий. Тухайн үед яг ингэж хэлэх ёстой байж ч гэж санаанд орж ирнэ.