Гар утсаа цэнэглэхдээ гаргасан алдаанаас болж, батерей амархан нурж, цэнэгээ хадгалж чаддаггүй!

Өнөө үед хүмүүсийн хамгийн сайн найз, өдөр тутмын байнгын хэрэглээ болоод байгаа гар утасаа та зөв хэрэглэж чаддаг уу? Зүгээр нэг хэрэглээнээс давсан гар утасны амин сүн болсон батерей амархан муудаж, хүмүүсийг бухимдуулах хандлагатай байдаг. Гэхдээ батерей нь өөрөө муудах биш, хэрэглэж байгаа эзэн нь муутгаж, хэрэглэх хоногийн тоог нь гүйцээдэг байна. Тэгвэл танд гар утасны батерейний эдэлгээг уртасгах, цэнэглэхдээ анхаарах ёстой зүйлсийг танилцуулъя.

Хэрэв та гар утсаа зөвхөн ярихад ашиглавал, таны утас цэнэгээ 2-4 өдөр хадгалж чадна. Харин интернэтэд нэвтэрч, ашиглавал ямар ч загварын утас байлаа гэсэн өглөөнөөс орой хүртэл цэнэгээ барьж тэсэхгүй л болов уу. Харин цэнэг нь дуусахад бид 100 хувь хүртэл буюу дүүртэл нь цэнэглэх хэрэгтэй гэж боддог ч, энэ нь эсрэгээрээ үйлчилдэг байна шүү.

  • Гар утсаа 100 хувь хүртэл нь цэнэглэх хэрэггүй. Гар утас үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар утсаа дүүртэл нь цэнэглэх нь хэт их хүчдэл үүсгэж, эсрэгээрээ ашиглах явцад амархан дуусдаг гэнэ. Харин та 90-95 хувь хүртэл цэнэглэхэд, илүү удаан ашиглагдана.
  • Утсыг хэтрүүлэн цэнэглэх буюу шөнөжингөө цэнэглэж хонох нь батерейг хамгийн ихээр гэмтээж, амархан нурах шалтгаан болдог. Ийнхүү утсыг амраалгүй цэнэглэх нь батерейний хүчин чадлыг үгүй хийж, цаашдаа цэнэгээ барьж чадахгүй болгодог байна.
  • Утсаа огт цэнэггүй болгохоос зайлсхийгээрэй. Утас тогтмол 0 хувь болж, унтрах нь батерейнд сөрөг нөлөө үзүүлж, нэг талаараа хөнөөж байдаг.

  • Та гар утсаа цэнэглэж байхдаа битгий оролдоорой. Цэнэглэж байхад нь ашигласнаар батерейнд ирэх ачаалал нэмэгдэж, хэт их ачаалласнаар, халах, батерей нурах зэрэг сөрөг үр дүнд хүрч болно.
  • Боломж л олдвол утсаа цэнэглэж бай. Заавал утасныхаа цэнэгийг 1-5 хувь болохыг хүлээлгүй, дундуур цэнэгтэй байсан ч цэнэглэж байгаарай. Гэхдээ 100 хувь болтол нь дүүргэх хэрэггүй.
  • Ориг цэнэглэгчээр цэнэглэж байгаарай. Хуурамч, хямдхан цэнэглэгч нь таны утасны батерейг нураах, амархан цэнэгээ бардаг болгох гол хүчин зүйл юм шүү.

  • Шинэ авсан утсыг заавал дүүртэл нь цэнэглэх хэрэгтэй гэх ярианд итгэх хэрэггүй. Энэ нь зөвхөн хуучны батерейнд зориулагдсан арга. Шинэ үеийн гар утсыг ингэх шаардлагагүй юм.
  • Ихэнх батерейний ашиглах хугацаа 2-3 жил байдаг. Үүний дараа батерей муудаж, цэнэгээ хурдан алдах зэрэг шинж тэмдэг илэрч эхэлдэг. Энэ үед та сайн чанарын шинэ батерей авч байгаарай.