Kpop сонсдог дүүдээ барьсан гэнэтийн бэлэг

Kpop хэмээх нэршил аль хэдийн глобалчлагдсан нийгмийн тод төлөөлөл болж дэлхий даяар сонсдог болжээ. Бразил улсад амьдардаг 12 настай Эмануэла охин Kpop хамтлагуудын үнэнч фэн. Түүний 12 насны төрсөн өдрөөр ах нь нэгэн хөгжилтэй гэнэтийн бэлэг барьжээ.

Дүүгийнхээ төрсөн өдрийн ширээг засах ажил ахад нь оногджээ. Шогч ах нь “Дүү маань Солонгос хамтлагууд сонсох маш их дуртай. Тийм учраас түүний баярын ширээг би өөрийнхөө хамгийн сайн мэдэх Солонгос одын зургаар чимэглэлээ” гэжээ. Тэр нь хэн гээч? Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун байжээ.

Мэдээж охины 12 насны төрсөн өдөр үхэн үхтэл нь мартагдашгүй дурсамж болон үлдэх нь тодорхой. Харин шогч ахын бэлдсэн гэнэтийн бэлэг, түүнд үзүүлсэн дүүгийнх нь нүүрний хувирал л фэйсбүүк даяар тархаж, 38 мянган хүнд хүрчээ.

Мэдээж Эмануэлийн жинхэнэ төрсөн өдөр нижгэр болсныг эндээс харж болно.