Кайли Женнер 2 настай охиндоо 30 саяын цүнх үүрүүлэв

Кардашьяны эгч дүүс нүдэнд торж, гарт баригдахаар ямар нэг зүйл хийгээгүй атлаа (телевизийн шоуг яриагүй шүү) яг юу хийж нэрд гарч, “аймаар” баян болсон нь олон хүний сонирхлыг одоо ч татдаг. Кайли Женнер, Кендалл Женнер хоёр сүүлийн жилүүдэд моделийн карьераа амжилттай олж, гоо сайхны салбарын могул болсоор дэлхийн баян залуусын эгнээг харин тэргүүлж байна.

Кайли Женнерийн охин Сторми 2 нас хүрч, гэр цэцэрлэгт явах болжээ. Харин охиныхоо цэцэрлэгийн анхны өдөр нь 12,000 доллар буюу монгол мөнгөөр 31 сая төгрөгийн “Hermès Kelly Ado” загварын цүнх үүрүүлсэн нь олон хүнд юм юм л бодогдуулсан бололтой.

“Зөвхөн Стормигийн цүнхийг зарахад л би бүх өрнөөсөө салж чадах нь”, “Дөнгөж хоёрхон настай хүүхдэд олон хүний авч чаддаггүй брэндийн цүнх үүрүүлээд байхдаа яах вэ дээ”, “Сторми намайг ядуу гэдгийг минь зүрх шимширтэл баталлаа” гэх мэтээр дургүйцэх хүмүүс олон байгаа гэнэ.