Та түүнийг 53 настай гэвэл итгэх үү?

Магадгүй та түүнийг интернэтээс өмнө нь харж байсан байж болох. Ямартай ч түүнийг Чуандо Тан гэдэг. Сингапур улсын гэрэл зурагчин тэрбээр өдгөө 53 настай бөгөөд яг л 20 гаруйхан настай мэт залуухан харагддагаараа алдартай болжээ.

Зүгээр ч нэг залуухан харагддаг бус харин яг л загвар өмсөгч шиг үзэмж төгс бие галбиртай, царайлаг тул үргэлж олны анхаарлыг татсаар иржээ. Ялангуяа инстаграм хөтөлж эхэлснээсээ хойш маш олон дагагчтай болсон байна.

Тэрээр гэрэл зураг дарахаас гадна жүжиглэх, дуулах зэрэг авьяастай бөгөөд 30 гаруй жил моделийн ажил хийж байгаа гэнэ.

Түүний залуухан төрхөө удаан хугацаанд хадгалж буй нууц нь Сингапурын цэвэр агаар, эрүүл аюулгүй орчин, стресс багатай амьдралаас гадна хоолны зөв дэглэм зэргийг дурьдаж болно.

Тухайлбал өглөө болгон 6 ширхэг чанасан өндөг, заримдаа ойн жимстэй тарагтай смүүти уух зэргээр уурагаа нөхөх, өдөрт дор хаяж 90 минут дасгал хийх, ус байнга уух, согтууруулах ундаа тэр ч бүү хэл кофе цайнаас хүртэл татгалздаг байна.

Харин арьс арчилгааны хувьд тэр өдөр бүр нүүрний гелен цэвэрлэгчээр угаасны дараа чийгшүүлэгч тос түрхдэг. Нэг удаа Чуандо ботоксийн үйлчилгээнд үнэгүй орох эрхээ ашигласан боловч үр дүн нь таалагдаагүй тул ахиж хэзээ ч очоогүй гэнэ.

Харин цагийн эрхээр бууралтаж буй цагаан үсээ дарахын тулд үсний будаг тогтмол хэрэглэдэг гэдгээ нуудаггүй аж.

Гэхдээ ХАМГИЙН ЧУХАЛ нь: “Хүссэн зүйлээ хийж аз жаргал мэдрэх нь гоо сайхандаа хийж буй хамгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт” гэжээ.