Гадуур өмсөж явахад хамгийн тохиромжгүй трэнд хувцаслалтууд

Сүүлийн үед охид бүсгүйчүүд инстаграм оддыг даган дуурайх болсон. Тэдний өмссөн хувцсыг авч өмсөж, зүүсэн ээмэг бөгжийг хайж, идсэн хоолыг хүртэл захиална. Хувцаслалтын тухайд инстаграм од бүсгүйчүүд аль болох сонин содон байхыг хичээхдээ өвөрмөц өнгө төрхтэй хувцаснууд өмсөж зургаа авахуулдаг. Тэд үнэхээр л зургаа авахуулах гэж л тэр хувцсыг өмсдөг бөгөөд үүнийг нь үл мэдэх бүсгүйчүүд тэднийг дуурайн хувцаслаж гадуур явах нь тийм ч таатай харагдахгүй. Иймд та бүхэндээ тайзан дээр, зурган дээр тансаг гоё харагдах ч, гадуур өмсөж явахад зохимжгүй хувцаснуудыг хүргэж байна.

Торгон хослол

Энэ төрлийн материалтай хослолыг өмсөх арчлах үнэхээр хялбар биш. Угаасны дараа агших асуудалтай тулгарч болох бөгөөд сайтар индүүдэж байж өмсөх хэрэгтэй. Өмсөөд явж байхад амархан үрчийж, өвдөг хүртэл суучихна. Тиймээс гадуур өмсөж явахад хамгийн тохиромжгүй хувцаслалтын жагсаалтад багтаад байгаа юм.

Унадаг дугуйны шорт

Инстаграмын догь охидын эрхэм сонголт болсон тус шортыг эмэгтэй хүн бүр өмсөөд, өөрийгөө ч бас тэгж халуухан харагдаж чадна гэж эндүүрдэг. Үнэн хэрэгтээ энэ загварын шорт нь урт нарийн хөлтэй бүсгүйчүүдэд л онцгой сайхан харагдах аж. Богино хөлтэй бүсгүйчүүдийн тухайд байкер шорт өмсвөл хөл нь улам бүр богино онцгүй харагдах юм.

Цайвар өнгийн элгэн гутал

Цайвар өнгийн элгэн гутлыг нэгдүгээрт машинтай, хоёрдугаарт өөртөө тун арчаатай нэгэн л өмсөх хэрэгтэй. Эс бөгөөс энэ нь маш амархан бохирдож, харахын эцэсгүй үзэмжгүй болж хувирдаг байна. Тиймээс хий дэмий мөнгөө үрж, хэрэглэж чадахгүй хувцсаа худалдан авахаас сэргийлээрэй.

Нэвт гэрэлтдэг цүнх

Нэвт гэрэлтдэг цүнх үнэхээр трэнд болж чадсан. Гэхдээ үүнийг өдөр тутамд хэрэглээд явахад тохиромжтой бус. Ялангуяа эмэгтэйчүүдийн цүнх будаг шунх гээд л төрөл бүрийн зүйлсээр дүүрэн байх учир эдгээр бүгдийг ил гаргана гэдэг таатай санаа биш.

Пажама хослол

Пажама хослол тийм ч зөв сонголт болж чадахгүй. Ганц авууштай чанар нь биед эвтэйхэн боловч үүнийг гадуур өмсөж явах нь таныг таатай харагдуулахгүй л болов уу.

Нэвт гэрэлтдэг урт түрийтэй гутал

Эдгээр гутлыг хэрэглэдэг силикон нь 100% агаар нэвтрүүлдэггүй тул таны хөлийг чийгтүүлнэ. Түүнчлэн, хэрэв та энэ гутлыг үнэхээр худалдаж авахыг хүсч байгаа бол педикюраа цаг ямагт засуулж, үргэлж төгс харагдуулж байх ёстойг анхаараарай.

Богино өмдтэй хослол

Өвдөг хүрсэн урттай богино өмдтэй хослол нь таны хөлийг богино харагдуулах сөрөг талтай. Ерөнхийдөө энэхүү хувцас нь гадуур өмсөхөд тохиромжтой бус бөгөөд халуунд халууцаж, харин сэрүүхэнд даарна.

Хөлийн хуруу ил гардаг өндөр өсгийт

Хөлийн хуруу ил гарсан загвартай өндөр өсгийтэй, урт түрийтэй гутал нь тайзан дээр өмсөхөд л зориулагдсан бололтой. Үүнийг гадуур өмсөж явахад хөлийн хуруу даарах, хөл бохирдох гэхчлэн асуудал гарах төдийгүй ямагт хөлийн хуруугаа будаж байх шаардлагатай болно.