Байцааг шинээр нь удаан хугацаанд хадгалах арга

Намрын цагт шинэ ургацын ногоо ихээр худалдан авдаг ч, үүнийг хэрхэн хадгалах вэ гэдэг нь толгой өвтгөсөн асуудал болж хувирна. Энэ удаад та бүхэндээ их хэмжээний байцааг хэрхэн шинээр нь хадгалах тухай аргыг зааж өгөхөөр бэлтгээд байна.

Байцаагаа бүхэл өвлийн турш шинэхэн хэвээр хадгалахын тулд энэ аргыг сурч авах хэрэгтэй. Эхлээд байцаагаа хуурай сэрүүн газар тавьж хатаана. Ингэхдээ байцаагаа эхлээд даавуу, алчуураар тойруулаад нэг арчиад авна.

Одоо байцааны толгойг хүнсний скочоор сайтар орооно. 3-4 давхарлаж ороох хэрэгтэй.

Одоо харин байцааныхаа их биеийг хүнсний скочоор тойруулан орооно. Нэг ороох хангалтгүй санагдаж байвал 2-3 давхарлаж болох юм. Ингээд бүх байцаагаа ороож бэлтгээд, хуурай сэрүүн газар аваачиж тавиарай. Хэрэв хөргөгч тань зайтай бол хөргөгчиндөө ч хадгалж болох юм.

Ингээд таны ажил дууслаа. Өвлийн турш байцаануудаа идэхийг нь идэж, үлдсэнг нь ямар ч аюулгүйгээр хадгалчихна. Урин цаг ирээд үлдсэн байцаагаа задлаж үзэхэд шинэхэн хэвээр байх тул санаа зовох зүйлгүй.