Богино долгионы зууханд халааж болохгүй 5 хүнс

Анх 1940-өөд оны үед санамсаргүй байдлаар зохион бүтээсэн богино долгионы зуух нь одоо айл өрх бүрийн гал тогооны гол хэрэгслүүдийн нэг болжээ. Хөрсөн хоолыг халааж, гэрийн эзэгтэй нарын ажлыг хөнгөвчилдөг тус хэрэгсэлд хийж болдоггүй буюу халааж болдоггүй тодорхой хэдэн хүнс байх аж. Тэдгээр нь чухам юу болохыг, яагаад богино долгионы зууханд хийж халаахыг хориглодог болохыг хамтдаа олж мэдэцгээе.

Чанасан өндөг

Богино долгионы зууханд чанасан өндөг халаахад усны молекулаас уур үүсч, даралт ихсэх шалтгаан болдог. Өндөг нь нимгэн мембран, бүрхүүлтэй тул даралтыг бүхэлд нь барьж чаддаггүй бөгөөд төд удалгүй богино долгионы зууханд төсөөлөөгүй дэлбэрэлт болох аюултай.

Лууван

Чанаж болгосон лууванг халааж болох ч, түүхий тэр дундаа хальстайгаа байгаа лууванг богино долгионы зууханд хийхээс татгалзаарай. Сайтар угааж цэвэрлээгүй буюу шороо наалдсан лууванг богино долгионы зууханд хийвэл хөрсөн дэх эрдэс бодисууд нь оч үүсгэнэ. Үүнээс болж богино долгионы зуух эвдрэх нөхцөл байдал бүрдэх юм.

Боловсруулсан мах

Боловсруулсан мах нь их хэмжээний давс, нэмэлт химийн бодис, хадгалах бодис агуулдаг тул тэжээллэг хоол хүнс биш гэдгийг та ч бас мэдэх байх. Тэгвэл үүнийг богино долгионы зууханд хийснээр, холестерины хэмжээ нэмэгдэж зүрх судасны асуудалд хүргэх аюултай. Тиймээс зайдас, хиамаа халаахдаа грилл эсвэл плиткан дээр тавьж болох юм.

Ус

Богино долгионы зууханд халаасан ус нь стакантайгаа хамт халсан байх учир түлэгдэх аюул өндөр. Мөн тус зууханд байгаа цахилгаан соронзон долгион нь усыг хэт халаахад хүргэж улмаар усны молекулыг тогтворгүй болгож, хүчтэй буцалгах, дэлбэрэх аюултай!

Улаан лооль болон улаан лоолийн соус

Улаан лоолийг богино долгионы зууханд хэт удаан байлгаснаар тэсрэх бодис бий болдог. Шинэхэн улаан лооль, улаан лоолийн соусанд агуулагдах шингэн нь  даралтын улмаар хөөсөрч, цаашлаад дэлбэрэх аюултай юм.