Япончуудын амьдралын хэв маягаас суралцаж болох зүйлс

Япон бол бидний заншсанаас тэс өөр соёлтой улсуудын нэг юм. Тус улсын ард иргэд гэртээ эмх цэгцтэй хийгээд цомхон суудаг гэдгээрээ алдартай. Сүүлийн үед манайхан ч бас тэднээс суралцаж, гэртээ хэрэгтэй хэрэггүй зүйлс овоолж цуглуулахаа болиод байгаа. Иймд өнөөдөр та бүхэндээ Япончуудаас суралцаж болох амьдралын хэв маягуудыг танилцуулж байна.

Японд ихэнх хүмүүс нь ор биш матрасан дээр унтдаг

Японд амьдардаг хүмүүсийн ихэнх нь нүсэр орноос татгалзаад удаж байгаа. Тэд матрас болон зузаан гудас гарган дэвсэж унтдаг бөгөөд өглөөдөө хураагаад шүүгээндээ хийнэ. Ингэснээр маш их зай хэмнэж, гэрийг ч цэвэрхэн, цэлгэр харагдуулах давуу талтай юм.

Япончууд коридоргүй ч “генкантай”

Генкан бол хүмүүс гутлаа тайлж, үлдээдэг үүдний хэсэг юм. Генкан нь коридор эсвэл том өрөөнөөс босгоор тусгаарлагддаг бөгөөд үүний ачаар тоос шороо гэрээр тараад байдаггүй. Энэ нь мөн л гэрийг маш цэгцтэй цэвэрхэн харагдуулдаг байна.

Омлетийг тусгай дөрвөлжин хайруулын тавганд хийж бэлтгэдэг

Японд омлет маш алдартай. Тэд өдөр тутамдаа хийж иддэг гэж болно. Харин тэд амтархан иддэг омлетоо энгийн хайруулын тавганд хийдэггүй бөгөөд үүний оронд дөрвөлжин хэлбэртэй хайруулын тавгийг сонгодог байна. Ингэснээр омлет төгс хэлбэртэй болохын зэрэгцээ тун ч амттай байдаг гэнэ шүү.

Гал тогоонд нь нууц тасалгаа байдаг

Япончууд хоол хүнсээ шинээр нь удаан хадгалах үүднээс гал тогооны шалан дороо тусгай тасалгаа хийлгэсэн байдаг. Ийм тусгай жижиг хэмжээтэй зоорьтой айлууд тун ч олон.

Угаалтууртай холбогдсон суултуур

Механизм нь маш энгийн: гараа угаасан усаа шууд суултуур руу явуулж ашиглана. Ингэснээр усаа багагүй хэмжээгээр хэмнэж чадах юм.

Жижиг ус буцалгагчны оронд халуунаа барьдаг том ус буцалгагч ашигладаг

Япончууд халуунаа барьдаг том хэмжээтэй ус буцалгагч ашигладаг. Тэд цай, кофе их хэмжээгээр уудаг тул өглөөдөө их хэмжээний ус буцалгаад үүнийгээ өдөржин уудаг байна. Нэг ёсондоо тэдний амьдралын салшгүй зүйл бол халуун ус, цай гэж ойлгож болно.