Хямд төсөр орцоор хийж болох амттай салат

Эзэгтэй нар маань хэдэн төрлийн салат хийж чадах вэ? Чадварлаг эзэгтэй нар дор хаяж л 5-6 өөр төрлийн салатыг хялбархан хийж чаддаг бөгөөд үүгээрээ өөрийн ур чадварыг гайхуулна. Тэгвэл та бүхнийхээ урын санд ахин нэг амттай төдийгүй хямд өртгөөр босох салатыг санал болгож байна. Та хэрхэн хийх аргыг сурч аваад, заавал туршиж үзээрэй.

Орц:

  • Гахайн зүрх – 400 гр
  • Дарсан өргөст хэмх – 3 ширхэг
  • Өндөг – 3 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Сармис – 2 хумс
  • Төмс
  • Гич – 2 халбага
  • Майонез – 100 гр
  • Давс, перец, халуун чинжүү

Хийх арга:

  • Гахайн зүрхээ давстай усанд хийж чанана. Дээр нь амтлагчуудаа мөн нэмээрэй.
  • Өндгөө чанаж болгоорой.
  • Чанаж болгосон гахайн зүрхээ нарийн, савхан хэлбэртэй хэрчинэ.
  • Өндөг болон өргөст хэмхээ мөн адил нарийн хэрчиэрэй.
  • Төмсний тухайд өөрөө хэмжээг нь тааруулж орцондоо нэмээрэй. Гэхдээ хэт их байлгахаас татгалзах хэрэгтэй. Төмсөө хальсалж цэвэрлээд үрнэ. Үүнийгээ тосонд хийж, шаргал болгож шарах хэрэгтэй. Шарсан төмсөн дээрээ давс болон перец цацаарай.

  • Майонез, гич болон жижиглэн татсан сармисаа хольж зуурна. Хэрэв та гичэнд дургүй бол дан майонезоор салатаа амталж болох юм.
  • Сонгиноо хагас дугуй хэлбэртэй хэрчинэ.
  • Ингээд гахайн зүрх, өндөг, өргөст хэмх, сонгино зэрэг бүх орцоо нэгтгээд дээр нь майонез гичний зуурмагаа хийж базна.
  • Ердөө эдгээр процедурын дараа таны амттай салат бэлэн болно.