Онлайнаар захиалж авсан зүйлс нь төсөөллөөс нь хэд дахин илүү байсан азтай хүмүүсийн түүх

Үнэнийг хэлэхэд бидний хүлээлт ихэнхдээ бодит байдлаас хол зөрүүтэй байдаг. Бид онлайнаар ямар нэгэн зүйл захиалчихаад, үргэлж төсөөлөлд бууснаас өөрийг хүлээн авдаг бол рестораны хоол ч гэсэн тэдний цэсэн дээрх зургаас тэс өөр харагддаг. Гэхдээ энэ нь үргэлж муу, сөрөг талаараа гэсэн утгатай биш шүү. Эсрэгээрээ онцгүй зүйл ирэх байхдаа гэж хүлээж байсан ч, сэтгэлд нь бүрэн нийцэх бараа, бүтээгдэхүүн хүлээж авсан хүмүүс ч байх аж. Тэдний түүхийг хамтдаа сонирхох уу?

“Нэг даашинз таалагдаад, захиалах гээд сэтгэгдлүүдийг нь уншсан юм. Гэтэл хүмүүс хэтэрхий навсгар, бэлхүүсний хэсэг нь дор байрласан, энгэр хэсэг нь том гэхчлэн сөрөг сэтгэгдлүүд бичсэн байсан. Гэсэн ч өөртөө итгээд захиалтал, үнэхээр хөөрхөн даашинзтай болчихсон шүү”

Бодит бүтээгдэхүүн нь сурталчилгааны зургаас илүү сайн байсан гээд боддоо

“Би Тбилисид байна. Халуун вафлиар хүрээлсэн зайрмаг авлаа. Үнэхээр зурган дээрхээсээ ч илүү амттай бас үзэмжтэй байна”

“Миний захиалсан буррито цэсэн дээрх зургаас илүү сайхан харагдаж байна.”

“Баруун тал дахь бялууг захиалж хийлгэсэн юм. Үнэхээр төсөөлж байснаас хавьгүй дээр болсон шүү”

“Хуримын даашинзаа онлайнаар захиалсан гэхэд хүн бүр намайг буруутгаж, гайхаж байсан. Харин ямар даашинзтай болсныг маань хараад бүгд хэлэх үггүй болсон шүү”

Хайрцган дээрээ 12 ширхэг байгаа гэсэн ч, задлаад үзэхэд 13 байсан

Пицца нь хайрцган дээрх зурагтайгаа яг ижилхэн байсан

“Муурныхаа зургийг зуруулахаар захиалга өгсөн юм. Харин зураач миний төсөөлөлд ч бууж чадахааргүй үнэхээр гоё зурсан байсан”

“Энэ удаад сэтгэлээр унаагүй шүү”

“Үнэндээ ямар юм ирэх бол гэж их айж байсан ч, энэ даашинз намайг үдэшлэгийн хатан болгож өгсөн”

“Зураг шигээ хийж өгсөн, хамгийн гол нь зурган дээр харагдаж байгаагаасаа хамаагүй илүү амттай байсан”

“Охиндоо захиалж өгсөн даашинз бид хоёрт маш их таалагдсан”

“Үнэндээ яг ийм ирнэ гэж горьдоочгүй. Гэтэл үнэхээр сэтгэлд хүрсэн шүү”

“Энэ даашинз намайг үнэхээр үзэсгэлэнтэй болгож өгсөн”