Тал төмс ашиглаж, шил толио гялалзуулах арга

Гэрийн эзэгтэй нарт тулгардаг нэгээхэн асуудал бол үргэлж халтардаж, бохирдох толь байдаг. Яаж ч арчсан санасан хэмжээнд хүртэл цэвэрхэн болдоггүй талтай. Тэгвэл та бүхэндээ хялбархан аргаар толио цэвэрлэж, арчилж байх зөвлөгөөг хүргэхээр бэлтгээд байна.

Сүүлийн үед ахуй арчилгааны төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд гарч ирсэн. Эдгээр нь үүргээ сайн гүйцэтгэх боловч эргээд бидний эрүүл мэндэд халтайгаас гадна хэтэвчийг хоосолж орхино. Тиймээс бодит хэмнэлт хийж, байгалийн гаралтай, мөнгө шаардахгүй нэмээд эрүүл цэвэрлэгээний аргуудыг сурч авах хэрэгтэй.

Өнөөдөр та бүхэндээ санал болгож буй аргын гол хэрэгсэл нь төмс юм. Та нэг ширхэг төмс авч сайтар угаагаарай. Үүнийгээ голоор нь хувааж, нэг хэсгийг нь авч хэрэглэнэ.

Төмсөөрөө толио сайтар арчиж, бүх хэсгийг нь багтаан хөнгөн үрнэ.

Дараа нь цэвэрхэн алчуураар ахин нэг толио арчихад л, толин дээр үүссэн байсан бүх зураас, бохирдол арилж сэтгэлд хүртэл цэвэрхэн болох юм.

Зөвхөн толь гэлтгүй та өөр төрөл бүрийн шилэн эдлэлээ төмс ашиглан өнгөлж болох юм. Төмсөнд агуулагдах цардуул нь энэ бүх үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд та төмсний оронд энгийн цардуул ашиглаж ч болно. Цардуулаа хүйтэн усаар зуурч, үүгээрээ толь, цонхоо арчиад, араас нь алчуураар цэвэрлэхэд хангалттай юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!