Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 180 хэм эргэсэн загварын трэндүүд

20 жилийн хугацаанд хэр их зүйл өөрчлөгдөж болох бол? Бидний аж амьдрал, нийгэм, гадаад дүр төрх, хүмүүсийн үзэл бодол, хандлага гээд олон зүйл өөрчлөгдсөн байх бол, тэр дундаа эрс тэс буюу 160 хэм өөрчлөгддөг нэг зүйл бол загварын чиг хандлага юм. Загвар гээч нь хэзээ ч нэг газраа удаан зогсдоггүй бөгөөд үргэлж хувьсаж байдаг жамтай. Харин өнгөрсөн 20 жилийн хугацаанд бүсгүйчүүдийн хувцаслалтад ямар өөрчлөлт гарсан болохыг хамтдаа харцгаая.

Даашинз доогуур өндөр өсгийт биш пүүз өмсөх болсон

Юу ч болж байсан даашинз өндөр өсгийттэй л төгс хослодог гэх үзэл бодол хүмүүсийн толгойноос арчигдаад удаж байна. Зүгээр өөрийн мэдрэмжээр даашинзан доогуур юу ч тохируулаад өмсөж болно. Пүүз, гутал, кет гээд л. Энэ хувцаслалт ихэнх бүсгүйчүүдэд таалагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Биедээ тухтай хувцас өмсөх

Хүмүүс харьцангуй соёлтой болж байгаа. “Body shame” хийх, туранхай, гоолиг биш л бол гоочлох, шоолох зэрэг багасч байгаа гэж болно. Тиймдээ ч охид бүсгүйчүүд маань заавал биеэ гоё сайхан харагдуулах биш, өөрт тухтай санагдсан хувцсаа чөлөөтэй сонгон өмсөх болсон билээ.

Өнгөлөг триконоос илүүтэй матте хар трико

10 жилийн өмнө торон, өнгө өнгийн триконууд алдартай байсан. Харин одоо бол эмэгтэй хүн бүрийн шүүгээнд хар өнгийн трико байх бөгөөд классик дэгжин төрхийг бүрдүүлдэг болжээ.

Натурал өнгийн үс

Нэгэн үе эмэгтэй хүн бүр л төрөлхийн мэт шаргал үстэй болохыг хүсч, гудамжаар дүүрэн будаг нь дутуу орчихсон, угнаасаа өөрийнх нь үс ургаад эхэлчихсэн хүмүүс явдаг байсан. Харин одоо нөхцөл байдал өөр болжээ. Натурал төрхийг илүүд үзэх болсон бүсгүйчүүд маань үсээ будаж өнгө өнгө болгохоос илүүтэй эмчилж, эрүүл намирсан харагдуулах тал дээр анхаарч байна.

Богино үс

Эмэгтэй хүнийг урт үс чимдэг гэх үзэл 20 жилийн өмнө байсан уу гэвэл тийм. Харин одоо болтол бүсгүйчүүд илүү өөртөө итгэлтэй болж, айх зүйлгүйгээр үсээ богино болгох болсон.

Натурал нүүр будалт

Натурал нүүр будалт трэнд болж байгаа. Бүсгүйчүүд нүүрээ будаагүй мэт будаж, өнгөлөг байхаас илүү цэвэрхэн байхыг хүсэх болсон. Тэртээ 2000-аад оны үед бүсгүйчүүд нүүрээ тод будах тусам үзэсгэлэнтэй харагдана гэж итгэж байсан бол өнөө цагт эсрэгээрээ болж өөрчлөгджээ.

Цэвэрхэн будсан богино хумс

Саяхныг хүртэл бүсгүйчүүд урт нарийн хумсаар гараа гоёж байсан бол одоо эргээд цэвэрхэн будалттай, классик харагдах будалт трэнд болж байна. Ингэхдээ заавал хумс хийлгүүлж, уртасгах шаардлагагүй юм.

Буурал үсээ дарж будахгүй 

Олон жилийн турш буурал үсийг ичгүүртэй зүйл хэмээн бодож хүмүүс үсээ тогтмол буддаг байсан. Дуучин Женнифер Лопезийн тухайд гэхэд тэрээр 23 настай байхаас үс нь бууралтаж эхэлсэн бөгөөд саяхныг хүртэл тогтмол үсээ буддаг байж. Харин сүүлийн үед тэрээр үсээ будахгүйгээр итгэл дүүрэн алхах болсон нь бусдад ч мөн нэгээхэн сургамж өгөөд байгаа юм. Та хүсэхгүй бол буурал үсээ будахгүй байж болно. Таны л сонголт.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!