Биед Д витамин дутагдах үед илрэх шинж тэмдгүүд

Д витамин нь бидний биед маш чухал. Харин биед Д витамин дутагдах үед бидний дотоод эрхтнүүд дохио өгч, аюулаас сэргийлэхийг сануулдаг. Тэгвэл та чухам ямар шинж тэмдгээр Д витамин дутагдаж байгааг анзаарч болохыг мэдэх үү?

Д витамин дутагдах нь эрүүл мэндэд тун ч аюултай. 

  • Хоол боловсруулах системийг муутгана.
  • Сэтгэл гутралд оруулна.
  • Яс болон булчин өвдөнө.
  • Чихрийн шижинтэй болно.
  • Батга гарна.
  • Жин нэмнэ.
  • Толгой байнга эргэж, өвддөг болно.
  • Амархан юманд уурлаж, сэтгэл санаа тогтворгүй болно.

Д витамин дутагдлын үед биед илрэх шинж тэмдэг

Дархлаа суларна

Д витамин нь дархлааг дэмжиж, төрөл бүрийн халдварт өвчнөөс биеийг хамгаалдаг. Харин Д витамин дутагдлын үед дархлаа амархан суларч, өвчин салахгүй.

Нурууны өвчин

Д витамин нь бие дэх кальцийн хэмжээг нэмэгдүүлж, яс болон булчингийн үйл ажиллагааг дэмждэг. Тийм учраас Д витамин дутагдсан үед нуруу өвдөж, байн байн татаж, хөдлөхөд хэцүү болгодог.

Байнгын ядаргаа

Байнга л ядраад, юу ч хийсэн нозоороод хэцүү байна уу? Тэгвэл энэ нь Д витамины дутагдалтай холбоотой юм.

Сэтгэл гутрал

Нарнаас авч байгаа Д витамин нь сэтгэл санааг дэмжиж, сератонин гэх зэрэг аз жаргалын даавруудыг ялгаруулж байдаг. Харин энэхүү даавруудыг гаргахад түлхэц болдог Д витамин дутагдсан үед сэтгэл гутралд орж, үргэлж уйтгар гуниг, уур бухимдалд амьдрахад хүрдэг.

Үс унах

Шалтгаангүйгээр үс унах үед ямар ч сайн шампунь хэрэглээд нэмэр болохгүй. Учир нь энэ нь Д витамины дутагдлаас үүдэлтэй байж болох юм. Д витамин дутагдсан үед үс ихээр унаж, ямар ч арчилгаа авахгүй болдог.

Д витамины дутагдал нь нар салхинд гарахгүй байгаагаас үүдэлтэй. Үргэлж оффистоо эсвэл гэртээ суугаад байхаар аяндаа ядаргаанд орж, бие сульдаж эхлэх бөгөөд өвчин салахгүй. Энэ бүгд нь Д витаминтай холбогдож байгаа юм. Тийм учраас өөрийн эрүүл мэнддээ илүүтэй анхаарч, агаар салхинд гарч, нарнаас витамин авч байгаарай.

Үүнээс гадна Д витаминаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Д витаминаар баялаг хоол хүнсэнд: туна, салмон загас, бяслаг, шар буурцагны сүү, жүржийн шүүс, овъёос зэрэг багтана.