Хоёр минутанд хийж болох хамгийн амттай өглөөний хоол

Та өглөө цайгаа уугаад гарч амждаг уу? Өглөө бүр амттай цай бэлтгээд идэж байгаарай. Харин юу хийхээ мэдэхгүй, амжихгүй байвал танд өгөх нэг санаа байна. Өндөг, хиам, бяслаг байхад л өглөөний цайнд санаа зовох хэрэггүй болно. Харин хэрхэн хийх талаар жорыг хамтдаа сурч авцгаая.

Орц:

  • Өндөг – 3 ширхэг
  • Хиам эсвэл гахайн мах – 50 гр
  • Бяслаг – 50 гр
  • Улаан лооль – 1 ширхэг
  • Давс, перец

Хиам болон бяслагаа нимгэн хэрчинэ. Улаан лоолио мөн нимгэн хэрчих хэрэгтэй. Өндгөө хагалж, шар болон цагааныг нь салгаж тус тусад нь аяганд хий.

Өндөгний шар дээрээ хоёр халбага сүү хийж сайтар хутгана. Өндөгний цагаан дээрээ давс болон перец хийж хутгаарай.

Хайруулын тавгаа тосолж халаана. Өндөгний шараасаа хоёроос гурван халбагыг авч нэг хэсэгт нь асгаж шарах бөгөөд хажуу талд нь цагаанаас мөн хоёроос гурван халбага авч асгаж шарна. Өндөгний шар дээрээ хэрчсэн хиамаа тавьж, дээр нь бяслагаа байрлуулна. Харин өндөгний цагаан дээр улаан лоолио тавиарай.

Шарсан өндөгний цагаанаа авч, өндөгний шар дээрээ тавьна. Өндөгний шараас үлдсэнгээ хайруулын тавганд хийж шараад дээр нь хиам тавих бөгөөд нэг талд овоолсон өндгөн дээрээ давхарлаарай.

Одоо харин үлдсэн өндөгний цагаанаа шараад дээр нь улаан лоолио тавьна. Шарж болгосны дараа мөн л давхарласан өндгөн дээрээ тавих юм.

Ингээд л талхгүй хачиртай талхтай болчихож байгаа юм. Үнэхээр амттай тул таны өглөөг үзэсгэлэнтэй болгож өгнө гэдэгт итгэлтэй байна.