Шаргалтсан бяслагаар хучигдсан жигнэсэн тахиа бэлтгэх жор

Амралтын өдөрт тань өнгө нэмэх амттай хоолны жорыг хүргэж байна. Хоолны цэсээ шинэчилж, хийж үзээгүй сонирхолтой хоолнуудаа турших хэрэгтэй шүү. Өнөөдрийн хоолны жор бол гурвалжин будаа, бяслагтай жигнэсэн тахиа.

Орц:

  • Тахианы мөч – 3-4 ширхэг
  • Гурвалжин будаа – 2 аяга
  • Халуун ус – 1.5-2 аяга
  • Давс – 1 амны халбага
  • Хар перец – 1 амны халбага
  • Масло – 2 халбага
  • Бяслаг – 100 гр
  • Майонез – 2 амны халбага
  • Цөцгий – 1 амны халбага
  • Сонгино – 1 ширхэг
  • Сармис – 1 хумс

Хийх арга

Гурвалжин будаагаа угааж бэлтгэнэ. Шарах шүүгээний шилэн саваа маслоор тосолж, дээр нь будаагаа хийж жигд тараана.

Сонгиноо дөрвөлжин хэлбэртэй, сармисаа жижиглэн хэрчиэрэй.

Будаан дээрээ сонгино болон сармисаа тараагаад, дээр нь тахианы мөчөө байрлуулж тавьна. Махан дээрээ давс, хар перецээ цацаж өгнө.

Майонез болон цөцгийгөө холиод, махан дээрээ тараан түрхээрэй. Одоо халуун усаа шилэн савныхаа хана дагуу тойруулан хий.

Хамгийн сүүлд нь бяслагаа үрээд, махаа хучих юм. Ингээд хоолоо шарах шүүгээнд хийгээд 200 хэмд 40-45 минут жигнэж болгоорой.