Онгоцны үйлчлэгч нар зорчигчдоо угтан авахдаа яагаад гараа ардаа байрлуулдаг вэ?

Хэрэв та туршлагатай аялагч эсвэл зүгээр л анхаарал сайтай нэгэн бол онгоцны үйлчлэгч нар онгоцны бүхээгт зорчигчидтойгоо мэндчилж байхдаа үргэлж хоёр гараа ардаа байрлуулдаг болохыг харсан байх. Энэ нь чухам ямар учиртай болохыг олон хүн гайхдаг ч, мэдэхгүй явсаар өнөөг хүрчээ. Харин үүний нууц нь саяхан ил болсон бөгөөд хүмүүс эцэст нь нэг учрыг нь мэдэж, санаагаа амраагаад байна.

Тэдний гараа ардаа байрлуулдаг шалтгаан үнэхээр энгийн аж. Онгоц хөөрөхөөс өмнө бүхээгний багийнхан онгоцонд суусан зорчигчдын тоог тоолох хэрэгтэй болдог. Энэ нь зорчигчдыг онгоцонд суух үед эсвэл бүгд суудалдаа сууж байх үед хийгдэх ажил. Бүхээгийн багийнхан үүнийг хийхийн тулд тусгай тоолуур ашигладаг.

Онгоцны үйлчлэгч нар бусдын анхаарлыг татахгүйгээр зорчигчдоо тоолохын тулд тусгай тоологч машин ашигладаг аж. Үүнийгээ гартаа барьж, ардаа байрлуулаад, хүмүүс зөрөх бүрийд нэг дарж нийт тоог гаргадаг байна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!