Нурууны бөгтөр засах дасгалууд

Мөрөө хавчиж, газар ширтэж явсаар нэг л мэдэхэд бөгтөр болчихсон байдаг. Ямар ч царай зүс сайтай хүн байлаа гэсэн бөгтөр бол тэгээд л гадаад үзэмж нь унаж байгаа хэрэг. Бөгтөр нуруутай байх нь зөвхөн гадаад үзэмжинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй бөгөөд таны эрүүл мэндэд ч таагүй байдлаар нөлөөлөх юм. Тиймээс өнөөдөр та бүхэндээ бөгтөр нурууг засах дасгалууд зааж өгөхөөр бэлтгэлээ.

Олон цаг компьютерийн ард суудаг хүмүүс мөр, нуруугаа цэх суухыг мартаж, нэг л мэдэхэд доошилж, бөгтийсөн байдаг. Энэ нь сүүлдээ зуршил болж, таныг бөгтөр болгоход гол үндэс суурийг тавьж байгаа хэрэг юм.

Бөгтөр нуруутай болоход нөлөөлдөг зүйлс:

  • Буруу байрлалаар унтах
  • Мөрний бэртэл
  • Машин, дугуй тогтмол барьдаг
  • Өсвөр насны хөх ургах явц
  • Цээжний дасгал хэт их хийх зэргээс болж нуруу бөгтийж эхэлдэг.

Хана налах

Нуруугаараа хана налж, зай үүсгэхгүй зогсоно. Тус байрлалаас гараа дээш өргөж, мөн хананд наагаарай. 1 минут ингэж зогсох бөгөөд гараа ханан дээгүүр гүйлгэж хөдөлгөнө.

Хана түлхэх

Хоёр гараа ханан дээр байрлуулж, зурагт үзүүлсэнтэй адил түлхэнэ. Ингэснээр нуруунд илүү ачаалал ирж, мөр тэгшрэхэд туслана. Өдөрт 3 удаа энэхүү дасгалыг хийж байгаарай.

Супермэн дасгал

Доош харж хэвтээд, гараа урагш буюу толгойноос дээш эгц байрлуулна. Тус байрлалаас гар болон хөлөө зэрэг дээш өргөж, зэрэгцүүлэх хэрэгтэй. Дараа нь буулгаж, буцаад дээш өргөнө. Ийнхүү дасгалаа хийж гүйцэтгээрэй. 15 удаагийн давтамжтайгаар 3 удаа хийнэ.