in

Эзэгтэй нарыг шуугиулаад байгаа хөвсгөр мантууны жор

Хөвсгөр, цагаан, амттай мантуу хийх жорыг хүргэж байна. Энэхүү жорыг “Mom” группын админ анх хүмүүст санал болгож, түүний жороор олон бүсгүйчүүд хийж, үнэхээр сайхан болсон хэмээн ам уралдан талархаж байгаа билээ.

Орц:

  • Бүлээн ус – 160 гр
  • Элсэн чихэр – 5 гр
  • Эсгөгч – 3 гр
  • Гурил – 300 гр

Бүлээн усандаа элсэн чихэр болон эсгэгчээ хийгээд 3 минут байлгана. Бэлтгэсэн усаа гурилан дээрээ хийж зуураарай. Зуурсан гурил тань бага зэрэг хатуу болно. Сайтар нухаж, ул боовны гурил шиг зөөлөн болгоно.

Нухаж зөөлөн болгосон гурилаа 2 мм зузаантай болтол нь элдэх бөгөөд дөрвөлжин хэлбэртэй болгоорой. Элдсэн гурилаа уртааш нь тавьж, давс, хар перец, халиар, ногоон сонгино гэхчлэн өөрийн дуртай амтлагчаас сонгон цацаарай. Дараа нь ургамлын тосоор гурилаа тосолж, 3 нугална.

Нугалсан гурилаа 2 хуруу өргөнтэй зүсч бэлтгээд, хоёр хоёроор нь давхарлаж барьна. Үүнийгээ уртаар нь байрлуулж байгаад савхаар голд нь сайтар дарж, савхаа авна. Одоо гурилаа савхан дээрээ тавиад, хөнгөн эргүүлж, бооно. Бүх мантуугаа энэ дарааллаад хийгээд, жигнүүр дээрээ өрөөрэй.

Жигнүүр тавьсан мантуугаа 40 минут амрааж хөөлгөнө. Товлосон цаг болсноор зуухаа асааж, тогооны ус буцалснаас хойш, мантуугаа 10 минут жигнээд, галаа унтраад 3 минут байлгаад гаргаарай. Мантуугаа сэвэхгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Мэдээг бэлтгэсэн Moonie

Дэлхийн улс орнуудад таныг асуудалд оруулж мэдэх үйлдлүүд

Давхар эрүү, унжсан хацраас салахад туслах дасгалууд