Гэрэл зурагчин 1950-аад оны сурталчилгааг ахин бүтээж, дэлхий хэрхэн өөрчлөгдсөнийг харуулжээ

Талархлын баярын үдэш Ливан улсын иргэн, 31 настай гэрэл зурагчин Эли Резкаллах баярын ширээний ард сууж байхдаа хамаатан садныхаа эмэгтэйчүүдийг угаалга, хоолыг зогсоо зайгүй хийж байгааг ажиглав. Ширээний араас нэг нас тогтсон ах энэ чинь л эмэгтэйчүүдийн үүрэг хэмээн бардсан байдалтай хэлэх нь түүний бухимдлыг төрүүлж орхисон байна. 1940, 1950, 1960-аад оны үеийн зар сурталчилгаанууд тэр чигтээ эмэгтэйчүүдийг гал тогооноос гарах эрхгүй, үргэлж эрэгтэй хүний өлмийд сөгдөж амьдрах ёстой мэтээр дүрсэлсэн байдаг. Тиймээс Эли дэлхий нийтээр өөрчлөгдсөн гэдгийг харуулахыг хүсч, тухайн үеийн сурталчилгааг өөр байдлаар ахин хийсэн аж.

Тэрээр хэлэхдээ “Манай хамаатнууд шиг үзэл бодолтой хүмүүс олон байхгүй гэж найдаж байна. Одоо 21-р зуун эмэгтэй хүн заавал гал тогоонд байж, бүх ажлыг хийх ёстой гэх үзэл хоцрогдсон. Тийм болохоор бага ч атугай өөрийнхөө дуу хоолойг бусдад хүргэхийг хүссэн юм” хэмээжээ.

Ван Хойсен зангиа 

Тайлбар: Тэдэнд энэ бол эрчүүдийн ертөнц гэдгийг харуул

“Chase and Sanborn” кофе

Тайлбар: Хэрэв нөхөр чинь чамайг кофегоо шинэ үзэхийг сайтар үзэж аваагүйг мэдвэл

“Schlitz” шар айраг

Тайлбар: Санаа зоволтгүй дээ, хонгор минь. Чи шар айрагаа түлчихээгүй байна шүү дээ.

“Hardee’s” түргэн хоолны сүлжээ ресторан

Тайлбар: Эмэгтэйчүүд гал тогооноос холдохгүй. Бид бүгд эмэгтэйчүүд гэртээ суугаад, нөхөртөө амттай хоол хийгээд хүлээж суудаг гэдгийг мэднэ. Гэхдээ та одоогоор ганц бие, таныг хүлээж суух авхай байхгүй байгаа бол манай хоолны газрыг зориорой.

“Mr. Leggs” өмд

Тайлбар: Гэртээ нэг бүсгүйтэй байх ч сайхан шүү

“Lux” аяга таваг угаагч

Тайлбар: Удахгүй гал тогооноос гарах болноо

“Hoover” тоос сорогч

Тайлбар: Зул сарын өглөө тэр “Hoover”-тэй аз жаргалтай байх болно.