Өдөр бүр угааж ариутгаж байх шаардлагтай зүйлс

Хүмүүс 7 хоногт нэг удаа эсвэл 14 хоногт нэг удаа гэртээ их цэвэрлэгээ хийж, ариун цэврээ сахидаг. Гэхдээ энэ нь байж боломгүй зүйл юм. Учир нь өдөр бүр цэвэрлэж, ариутгаж байх ёстой зүйлс гэж бий. Эдгээрийг сайтар цэвэрлээгүйгээс болж, төрөл бүрийн бактер үржиж, өвчний үндэс суурь тавигддаг байна. Иймд та бүхэндээ өдөр бүр цэвэрлэх байх ёстой зүйлсийг танилцуулъя.

Шүршүүрийн толгой

Шүршүүрийн толгойноос гарч байгаа ус нь өөрөө өөрийгөө цэвэрлэнэ гэсэн үг биш юм. Дотор нь бактер үржиж, арьсны төрөл бүрийн өвчтэй болгож мэдэх юм. Шүршүүрийн толгойгоо цэвэрлэлгүй бохирдуулж, үүгээрээ усанд орсноор арьсны харшилтай болсон хүмүүс олон байдаг. Иймд усанд орохынхоо өмнө ямагт шүршүүрийн толгойгоо цэвэрлэж байгаарай.

Бөгж

Судалгаагаар бөгж зүүдэг хүний гар, бөгж зүүдэггүй хүний гарнаас илүү их бактертай байдаг нь тогтоогдсон. Өдөр бүр өөртөө ганцхан минут зарцуулж, бөгжөө тайлж аваад арчиж байгаарай.

Машины руль

Автомашины салон нь аюултай бактерийн томоохон эх үүсвэр болдог тул та өдөр бүр машинаа цэвэрлэх шаардлагагүй ч гэсэн рулиэ арчих хэрэгтэй.

Хаалганы бариул

Бохир гараараа байнга хүрдэг зүйл бол хаалганы бариул. Энэ нь бидний эрүүл мэндэд заналхийлж болох зуу зуун бактерийг өөртөө наасан байдаг тул өдөр алгасахгүй арчиж цэвэрлэх ёстой юм.

Компьютерийн гар

Бид өдөр бүр компьютер ашиглаж, гарыг нь бохирдуулж байдаг. Энд таны төсөөлөлд багтамгүй их хэмжээний бактер нуугдаж байдаг тул ашиглахаасаа өмнө ямагт бактери устгагч салфеткиар арчиж, ариутгаж байгаарай.

Зурагтын удирдлага

Өдөр бүр бидний хүрч хэрэглэдэг өөр нэг объект бол зурагтын удирдлага юм. Судлаачид үүнд мөөгөнцөр, хөгц, бактер нуугдаж байдаг болохыг баталсан тул өдөр бүр ариутгаж цэвэрлэх нь эрүүл мэндээ хамгаалж буй нэгээхэн хэлбэр болох юм.

Гэрлийн унтраалга

Гэрлийн унтраалга бол нян, бактерийн нуугдах дуртай газар. Бид гэрээ цэвэрлэхдээ унтраалгаа арчиж цэвэрлэхээ мартчихдаг талтай. Одооноос марталгүй сайтар цэвэрлэх хэрэгтэй шүү.

Угаалтуур

Бид өдөр бүр нэг бус удаа гараа угааж, шүдээ угаадаг тул гэрийн угаалтуурд 50,000 гаруй бактери амьдарч байгаад нь гайхах зүйл биш юм. Өдөр бүр бактерийн эсрэг уусмалаар арчиж байх хэрэгтэй.