Хөлнийхөө завсар дэр хавчуулж унтах 4 шалтгаан

Хүмүүс унтахдаа толгой дороо л ганц дэр тавьдаг. Гэхдээ илүү тухтай, чанартай, сайн унтахын тулд зөвхөн толгой дороо бус, хөлөн завсраа дэр хавчуулж унтахыг эмч нар зөвлөдөг. Үүний талаар дэлгэрэнгүй судалж мэдэцгээе.

Энэ нь таны биеийн цусны эргэлтийг сайжруулдаг

Хөлнийхөө хооронд дэр тавьж, хөлөө дээш өргөх нь таны бие дэх цусны урсгалыг хөнгөвчилнө. Энэ нь судсанд ирэх даралтыг бууруулж, цусны эргэлтийг сайжруулж, эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаанд тус хүргэхийн зэрэгцээ дархлаа сайжруулдаг.

Хурхирахаас сэргийлдэг

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэрэв та хурхирдаг бол зүүн талаараа харж унтах нь хамгийн тохиромжтой байрлал. Гэхдээ хажуу тийш харж, нэг талаараа унтах нь нуруу болон ташаанд дарамт учруулах сөрөг талтай тул хөлөн завсраа дэр хавчуулахыг зөвлөдөг байна. Өнөө орой унтахдаа та зүүн тийш хараад, хөлдөө дэр хавчуулаад унтаад үзээрэй.

Өвдгөнд ирэх стрессийг бууруулна

Хэрэв таны өвдөг шөнө бүр өвдөж, тавгүй хонуулдаг бол дэр ашиглаарай. Та дээшээ харж унтдаг бол өвдгөн доороо, хажуу тийш харж унтдаг бол өвдгөн завсраа дэр хавчуулж унтах хэрэгтэй юм.

Зөв байрлалаар унтахад тусална

Буруу байрлараар унтах нь бие махбодид бидний төсөөлснөөс илүү их хор хөнөөл учруулж, нуруу, хонго, үе мөч өвдөхөд хүргэдэг. Хоёр хөлнийхөө завсар дэртэй унтах нь нуруунд ирэх даралтыг бууруулдаг. Хэрэв та дээш харж унтдаг бол нурууныхаа дор жижиг дэр хийх нь зөв байрлалтай унтахад тусална.