Гал тогооноосоо гаргаж хаях хэрэгтэй зүйлс

Өмнө нь гал тогооны өрөөг зөвхөн хоол бэлтгэх, хүнсний зүйл хадгалах, хоол идэх зориулалтаар ашиглаж ирсэн. Гэхдээ өнөө цагт энэ нь хамгийн тохилог, үзэмжтэй, орчин үеийн дизайн бүхий тохижуулсан байх ёстой болжээ. Мөн гал тогоонд мөрдөх ёстой дүрэм журам гэж байх ёстой бөгөөд үүнийг үл ойшоосноор гэрийн интерьер тэр чигтээ алдагдаж, замбараагүй, хуучинсаг гэж нэрлэгдэхүйц болж хувирах юм. Ингээд хамтдаа орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд дагах ёстой гал тогооны дүрмүүдтэй танилцъя.

Хоол хүнсний нөөцөө ил тавьж болохгүй

Хүнсээ их хэмжээгээр авч нөөцөлдөг бол үүнийгээ аюулгүй хадгалах, шүүгээ шургуулгыг гаргаарай. Хүнсний ногоог модон сагсанд хийж, хуурай, нарны тусгалаас хол нөхцөлд хадгалахад илүү тохиромжтой байдаг.

Гал тогооны цонх заавал хөшигтэй байх ёстой

Гал тогооны өрөөний цонхны хөшигөө зөв сонгох нь чухал. Бусад өрөөний хөшигтэй адил гоёмсог даавуун, урт байж болохгүй бөгөөд энэ нь хоолны үнэрийг өөртөө шингээж, амархан бохирддог. Тиймээс гал тогооны өрөөний цонхонд төгс тохирох хөшиг бол эвхэгддэг, дээш татагддаг төрлийн хөшигнүүд юм.

2 ширхэг мах ногооны тавцантай байх хэрэгтэй

 

Айл бүр мах болон ногооны гэж хоёр тусдаа тавцан буюу мод байх хэрэгтэй. Мөн хутганы ирэнд амархан зүсэгдэж, нимгэрэх муу чанартай, хямдхан махны модноос татгалзаж, үзэмжтэй, чанартайг сонгоорой.

Богино долгионы зуухан дээр юм өрөхөө боль

Ийм эмх замбараагүй байдал нь интерьер төдийгүй цахилгаан хэрэгслийн эдэлгээнд сөрөг нөлөөтэй. Богино долгионы зуухан дээр овоолсон объект нь хаалгыг буруу хаагддаг болгож, агааржуулалтын нүхийг хааж, зуухны агаарын эргэлтийг хаадаг байна.

Давс болон элсэн чихрийн саваа шинэчил

Гал тогоо хамгийн цэвэрхэн бас өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Тиймээс олон жил хэрэглэсэн давс болон элсэн чихрийн саваа хаяж, илүү үзэмжтэй, цэвэрхэн саваар солиорой.

Аяга таваг угаагчыг тусгай саванд хийх

 

Аяга таваг угаагч шингэнийг өөрийнх нь савтай тавьж хэрэглэхэд буруудах зүйлгүй. Гэхдээ энэ нь үзэмжийг асуудал. Гэрээ илүү тухтай, цэвэрхэн харагдуулахын тулд аяга таваг угаагч шингэнийг цэвэрхэн саванд суллаж хийгээд, хэрэглэж байгаарай.

Хаа сайгүй хөглөрөх дүрдэг цайнаас салах

Цайгаа дүрж хандалчихаад шууд хаана ч хамаагүй тавьчихдаг уу? Тэгвэл наад зуршлаасаа салах цаг болжээ. Жижиг хэмжээтэй, цайны идээ тавих зориулалттай хөөрхөн таваг олж авах хэрэгтэй шүү.

Хуванцар хоолны савнаас татгалз

Зарим төрлийн хуванцар сав нь эрүүл мэндэд хортой химийн бодис агуулдаг. Мөн харагдах байдал ч тааруухан, үзэмж муутай, хямдхан харагддаг. Тиймээс эдгээр саваа шилэн саваар солиорой.

Угаалтуур тойрон хөглөрөх эд зүйлс

Саван, аяга таваг угаагч, пролон, алчуур гээд л угаалга хийхэд хэрэгтэй зүйлс угаалтуур тойроод хөглөрч байдаг. Тэгвэл эдгээрийг яаралтай цэгцэлж, угаалтуурын хоолойноос зүүдэг резинэн ууттай болоорой. Үүндээ пролон, савангаа хийж, хамаагүй цэгцтэй харагдах боломжтой.

Талхны савыг солих

 

Модон, цэвэрхэн, онгойж хаагддаг талх боовны савтай болоорой. Энэ нь талх боовыг хатаахгүй, энд тэнд үртэс үйрүүлж, гэрийг бохирдуулахгүй.

Гал тогооны резинэн бариултай болоорой

Энд тэндээ түлэгдэж цоорсон, хиртэй болчихсон даавуун бариулаа хаях цаг болжээ. Оронд нь гар халаахгүй, зузаан, угааж цэвэрлэхэд амар, түлэгдэж цоорохгүй резинэн бариултай болоорой.