Үсний хагнаас хялбархан салах аргууд

Хаг гэдэг төвөгтэй. Яаж үүнээс салахаа мэдэхгүй, үсээ өдөр бүр угааж, төрөл бүрийн маск, тос хэрэглээд ч болохгүй үе байдаг. Тэгвэл хялбархан аргаар хагнаас салж болох нь. Чухам ямар аргууд үүнд багтсан болохыг сонирхоцгооё.

Жүржийн хальс болон нимбэгний шүүс

Жүржийн хальс нь кальци, магни, витамин С, хүнсний эслэг агуулсан байдаг тул таны биед эерэгээр нөлөөлдөг.

  • Жүржийн хальсыг саванд хийнэ. Үүн дээрээ нимбэгний шүүсийг нэмж сайтар хутгаарай.
  • Нухаж хутгаад, зуурмаг болгоно.
  • Үүнийгээ хуйхандаа түрхэж, 30 минут байлгана.
  • Сүүлд нь шампунь ашиглаж үсээ угаахад хангалттай.

Аспиринтай хольсон шампунь

2 ширхэг аспириныг нухаж нунтаг болгоод үсээ угаахдаа хэрэглэх хэмжээний шампуньтай хольно. Үүгээрээ үсээ угаагаад, хэдэн минут байлгасны дараа усаар зайлаарай.

Гадил болон алимны цуу

Танд нэг ширхэг гадил, хоёр аяга алимны цуу хэрэг болно. Гадилаа нухаж, дээр нь алимны цуугаа хийж хутгана. Үүнийгээ хуйхандаа тарааж түрхээд, толгойдоо уут углаж, 20 минут сууна. Дараа нь шампунь ашиглаж, үсээ угаагаарай.

Кокосын тос болон нимбэг

  • 2 халбага кокосын тосыг хайлуулж, шингэн болгоно.
  • Үүн дээрээ ижил хэмжээний нимбэгний шүүс хийж хутгаарай.
  • Хуйх болон үсэндээ түрхэж, зөөлөн иллэг хийнэ.
  • 20 минутын дараа шампунь ашиглаж үсээ угаана.

Тараг болон нимбэгний шүүс

Тараг нь бүх төрлийн үсэнд тохиромжтой бөгөөд үсний маск болгон хэрэглэвэл хаг арилгахад тусалдаг. Тараг болон нимбэгний шүүсийг хольж, үсэндээ түрхээд, 20 минутын дараа угааж арилгана.

Сармис болон зөгийн бал

Сармис нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. 3-4 ширхэг сармисыг жижиглэж нухна. Үүн дээрээ нэг халбага зөгийн бал хийж хутгаарай. Үүнийгээ хуйхандаа түрхэж, 15 минутын дараа шампунь ашиглаж угаана.

Эдгээр жорыг хэрэглэхээс өмнө өөрийгөө харшилтай эсэхээ шалгаарай.

Шууд хуйхандаа түрхэж хэрэглэхээс өмнө өөрийгөө орцонд орсон зүйлсээс харшилтай эсэхээ шалгах хэрэгтэй. Зуурч бэлтгэсэн зүйлээсээ багаханг авч, бугуйндаа түрхэнэ. 15 минутын дараа арилгаж гараа угаагаад, 24 цаг хүлээж, ямар нэгэн шинж тэмдэг илрэх эсэхийг ажиглаарай. Хэрэв таны бугуйны арьсанд загатнах, хорсон, улайх шинж тэмдэг илрээгүй бол та харшилгүй гэсэн үг юм. Хэрэв 24 цагийн дараа арьсны нөхцөл өөрчлөгдөж байгааг анзаарсан бол бэлтгэсэн зуурмагаа үс, толгойдоо түрхэж болохгүй.