Биеэ хянаж, асуудлыг гартаа авахад туслах аргууд

Хүний бие гэдэг үнэхээр сонирхолтой. Маш нарийн бүтэц, үйл ажиллагаатай байдаг бөгөөд та эдгээрийг сурч мэдэж авбал, өөрийн биеэ бүрэн гүйцэт хянах боломжтой болох юм. Өнөөдөр та бүхэндээ шаардлагатай хэдэн заавар зөвлөгөөг хүргэж байна. Та эдгээрийг сурч аваад, амьдралдаа ашиглаарай.

Зүрхнийхээ цохилтыг удаашруулахын тулд хуруугаа үлээж болно

Зүрхний цохилт түргэсэх нь ихэвчлэн стрессээс болдог. Мөн шалгалтанд орохоос өмнө, чухал танилцуулга хийхдээ сандарч, зүрхний цохилт тань хурдасч, хэцүү байвал энэ аргыг ашиглаарай. Та эрхий хуруугаа гаргаж үлээхэд болно. Таны биеийн энэ хэсэг өөрийн гэсэн импульстэй байдаг бөгөөд хэрэв та үүнийг хөргөх юм бол судасны цохилт удааширч, тайвшрах болно.

Өөр нэг батлагдсан арга бол эрхий хуруугаа амандаа хийж, үлээх юм. Ингэснээр та вагус мэдрэлийг өдөөж, зүрхний цохилтыг удаашруулж, илүү тайвшрах аж.

Гарын мэдээ алдалтыг арилгахын тулд хүзүүгээ хөдөлгө

 

Заримдаа хөл гар мэдээ алдчихсан, хөдөлгөж болохгүй байдаг шүү дээ. Энэ нь хэт их ажиллах, буруу байрлалаар унтах, буруу байрлалаар удаан суух зэргээс үүдэлтэй. Тэгвэл үүнийг шийдвэрлэхийн тулд толгой хүзүүгээ хөдөлгөж, эргүүлээрэй. Хүзүүгээр дамжин өнгөрөх мэдрэл шахагдсанаас болж бидний эрхтэнүүд нойрмоглодог. Хэрэв та толгойгоо эргүүлбэл булчингаа дулаацуулж, даралтыг бууруулах болно.

Хоолой сэрвэгнэхийг болиулахын тулд чихэндээ иллэг хий

Хоолой сэрвэгнэх үнэхээр төвөгтэй. Аяга ус ууж, ханиаж найтаагаад ч нэмэр болдоггүй. Хоолойны ийм таагүй мэдрэмжийг арилгахын тулд чихэндээ иллэг хийх хэрэгтэй. Чихний булчиндаа иллэг хийхдээ мэдрэлийг өдөөж, хоолойны булчинг сулруулж, спазмыг арилгахад тусалдаг.

Ханиалгах нь тариа тариулах өвдөлтийг намдаана

Тариа тариулахаас айдаг хүмүүст дуулгах сайхан мэдээ байна. Та энгийн аргаар тарианы өвдөлтийг намдааж болно. Тариа тариулахдаа ханиаж эхэлвэл өвдөлт нь мэдрэгдэггүй аж. Их Британийн хуванцар мэс заслын сэтгүүлд анх энэ аргын талаар хэвлэсэн бөгөөд энэ нь хүний анхаарал өөр зүйлд шилжиж, артерийн даралт ихэссэнтэй холбоотой гэж эмч нар дүгнэсэн байна.

Хамар битүүрээд байвал хөмсөгнийхөө голд иллэг хий

Хамар битүүрсэн тохиолдолд хөмсөгнийхөө голд иллэг хийж, хэлээ тагнаандаа наа. Ойролцоогоор 20 секунд болоход хамрын битүүрэл тайлагдах юм.

Шээсээ барихад хэцүү байвал хөлийн булчингаа үр

Ариун цэврийн өрөө орох гэсэн уртаас урт оочертой байвал яах вэ? Шээсээ барьж чадахгүй, хөндүүрлэж, давсаг хагарах гэж буй мэт санагддаг уу? Тэгвэл бидний бие таны бодож байгаагаас илүү урт хугацаанд шээсийг хадгалж чадна.

Үнэхээр хэцүү байвал та хоёр секундын турш хөлийн булчингаа үрээрэй. Энэ нь таныг тайвшруулж, тэсгэл алдах мэдрэмжийг бууруулна. Харамсалтай нь энэ арга нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан нь батлагдсан бөгөөд эрчүүдэд тустай эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Толгой эргэхийг болиулах арга

Колорадогийн их сургуулийн нэгэн эрдэмтэн толгой эргэх өвчнөөс ганцхан минутын дотор аврах энгийн дасгал гаргажээ. Та толгойгоо дээш нь өргөж, дараа нь аажмаар урагш бөхийж, толгойгоо зүүн тохой руугаа эргүүлээрэй. Ингэснээр толгой эргэх хормын дотор алга болох аж.