Хүмүүсийн эхнэр, нөхрөө хуурдаг шалтгаанууд. Мөн сэргийлэх арга замууд

Сүүлийн жилүүдэд салалт ихсэж, өрх толгойлсон эх, эцгийн тоо улам бүр нэмэгдэж байгаа гэх таагүй мэдээлэл чих дэлсэх болжээ. Үүний гол шалтгаан нь гэр бүлийн тогтворгүй харилцаа, үнэнч бус байдал юм. Харин чухам юунаас болж, залуус хайртай хүмүүс, гэр бүлээ умартаж, зугаа цэнгэл хөөж, өөр хүмүүстэй харилцаа холбоо үүсгэдэг юм бол? Үүний шалтгаануудыг та бүхэндээ хүргэж байна.

Хэн нь хуурдаг вэ?

Судалгаанаас үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан эхнэр болон нөхрөө хуурдаг. Хүн бүр л эрчүүд эхнэрээ хуурдаг хэмээн ярьдаг ч, эмэгтэйчүүд ч мөн адил аж. 24-54 насны 50 эмэгтэйг харуулсан нэгэн судалгааны үр дүнд 40 гаруй насны эмэгтэйчүүд нөхрөө хуурах магадлал харьцангуй өндөр байдаг гэнэ. Гол нь тэд гэрлэлтээ сүйтгэж, салахыг хүсдэггүй. Зөвхөн шинэ зүйл туршихыг хүсдэг байна.

Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүлээ хуурч байгаа шалтгаан нь өөр өөр байдаг. Эрэгтэй хүмүүс хүслээ дагаж, эхнэрээ хуурах бол, эмэгтэй хүмүүс сэтгэл хөдлөлөө дагаж нөхрөө хуурдаг аж.

Араар тавилтын шалтгаан, үүнээс сэргийлэх аргууд

Хүсэл нь унтарсан

Араар тавилтын хамгийн түгээмэл шалтгаан нь хосуудын унтарсан бэлгийн амьдрал байдаг. Нэг нэгнээсээ уйдаж, сүүлдээ өөр шинэ хүн хайж эхэлдэг байна.

Үүнээс сэргийлэхийн тулд:

  • Нөхөр эсвэл эхнэртэйгээ бэлгийн амьдралынхаа талаар илүү нээлттэй байж, олон шинэ зүйлсийг туршиж, ойр ойрхон гэнэтийн бэлэг барьж байгаарай.
  • Шинэ зүйл туршихаас хэзээ ч бүү ай
  • Хэрэв хосуудын хэн нэгэн нь бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа бол ярилцаж, асуудлаа хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй. Байж болох бүх аргыг хэрэглэж, нэг нэгэндээ таашаал өгч байх нь хамгийн чухал.

Сэтгэл хөдлөл байхгүй болсон

Хайртыгаа хараад сэтгэл хөдлөхөө болих нь хамгийн аюултай. Аз жаргал, хайрыг мэдэрч болох өөр зүйл хайж эхлэх үед хосуудын харилцаанд асуудал үүсч, нууц амрагтай болдог.

Үүнээс сэргийлэхийн тулд:

  • Хамтдаа сонирхолтой зүйлс хийж, дурсамж бүтээ
  • Ямар ч асуудал гарсан хамтдаа шийдвэрлэж байгаарай. Та буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй бөгөөд тоолгүй өнгөрч болохгүй. Шийдвэрлээгүй асуудлууд илүү том асуудлыг бий болгодог.
  • Ажил болон амьдралынхаа тэнцвэрийг ол.
  • Зөвхөн өөрийгөө бодохоо боль. Асуудлын гарц нь шийдвэрлэх байдаг бөгөөд ээлжилж нэгэндээ буулт хийж, хүлцэнгүй байхад хэрүүл маргаан багасна.

Өөр хүнд сэтгэл алдрах

Хайрыг хорьж, чиглүүлэх боломжгүй. Кофе шопд кофе ууж сууж байгаад л өөр хэн нэгэнд сэтгэл алдарч, анхны харцаар дурлаж мэднэ. Үүнийг хориглох боломжгүй. Хэчнээн болохгүй, би гэр бүлтэй болсон гэх бодлоор буюу тархиараа зүрхээ захирахыг хичээх боловч, зүрх тийм ч амар бууж өгөхгүй.

Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

  • Хайраа шинээр нь хадгалахын тулд илүү их хайрыг мэдрүүлж байгаарай. Хайраар дутаж ганцаардсан зүрх бусдад амархан сэтгэл алдарна.
  • Бусдад хайртай гэж хэлэх эсвэл хайртай шүү гэж хэлүүлэх үнэхээр сайхан. Тиймээс хайртдаа хайртаагаа хэлж, бас баталж байгаарай.
  • Хэт хүчилж, өөрийнхөөрөө байлгах гэсний хэрэггүй. Түүний ч бас орон зайг хүндлэх хэрэгтэй.

Уур бухимдал

Нөхөр эсвэл эхнэр тань таныг хуурсан бол уурлаж, хамаг юмаа шидэж, өөрийгөө улам бүр зовоодог.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?:

  • Та бусдын хийх үйлдлийг хянаж чадахгүй ч, өөрийнхөө хийх үйлдлийг хянаж чадна. Тиймээс өөрийн дотоод мэдрэмж, сэтгэл зүрхээ хянаж, аль болох уурлахгүй, тайван байхыг хичээ. Уурлаад ямар ч нэмэргүйг та удахгүй ойлгох болно. Найз нөхөдтэйгээ уулзаж, өөрийгөө сатааруулах хэрэгтэй.
  • Хэн нэгнийг буруутгаж, гомдоллож суухын оронд өөрийн мэдрэмжээ хуваалц.
  • Хаалгаа саваад гараад явахын оронд ярилцаж, хамгийн зөв шийдвэрийг гаргах хэрэгтэй. Таныг илүү нухацтай, тайван байхыг харсан нөхөр эсвэл эхнэр тань өөрийн хийсэн үйлдэлдээ улам бүр гэмших болно.

Шинэ зүйлсийг туршиж үзэх хүсэл

Хэдийгээр хайртай хүнтэй боловч, өөр нэгэнд харц унагах явдал бишгүй дээ л нэг байдаг шүү дээ. Ялангуяа сошиалд хүмүүс илүү идэвхитэй байж, халуухан зурагнуудаа хийх болсон тул, шинэ зүйл туршиж үзэх хүслийг өдөөдөг.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?:

  • Та хайртыгаа сайн ажиглаарай. Харилцаа эхлэхэд ямар байсан, харин одоо ямар байна. Үүний зөрүү нь асар их, тэр таныг биш бусдыг гээд тоохгүй болоод байна уу? Үүний шалтгаан нь тэр таниас уйдсан байж болно. Тиймээс харилцаагаа анхных шигээ болгохын тулд таны ур ухаан шаардагдана. Тэр надаас уйдсан гээд уурлаад, гуниглаад дуугаа хурааж суухын оронд өөрийн амьдралаа аварч үлдэхийн тулд илүү сэргэлэн, хүчтэй байгаарай.

Бид зүгээр л найзууд гэдэг үгнээс бүх зүйл эхэлдэг

Мэдээж эсрэг хүйсийн найзтай байхыг шууд буруутгаж болохгүй. Гэхдээ энэ нь эрсдэл өндөртэй болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эхнэр эсвэл нөхөртэйгээ бага зэрэг маргалдаж, эсрэг хүйсийн найзтайгаа уулзаж, зөвлөгөө аваад цагийн сайхан өнгөрөөлөө. Харин дараагийн удаа ахин түүний зөвлөгөө хэрэгтэй болж, нэг л мэдэхэд түүнтэй л суусан бол гэх харамсал төрж, сэтгэл алдарч эхэлнэ.